Их Британид жил бүр зохион байгуулдаг, "Bafta" ёслол шинэ төрлийн коронавирусийн улмаас хойшлогджээ. Зохион байгуулагчид дөрөвдүгээр сарын 26-нд нэр дэвшигчдээ зарлаж, тавдугаар сарын 17-нд ёслолыг зохион байгуулахаар байсан ч тодорхойгүй хугацаагаар хойшлуулсан байна.
Их Британид одоогийн байдлаар телевизийн нэвтрүүлгүүд, Netflix-ийн The Witcher, BBC-ийн Line of Duty болон Peaky Blinders зэрэг цувралууд цуцлагдаад байгаа юм.
Мөн Их Британи, АНУ-д Эллен Дегенересийн шоу, I Got News For You зэрэг киног үзэгчидгүйгээр үргэлжлүүлэн хийсэн байна.