Дөрвөн жил тутамд зохион байгуулагддаг Европын аварга шалгаруулах хөлбөмбөгийн тэмцээн ирэх жил хүртэл хойшиллоо. Энэ тухай албан ёсны мэдээллийг Норвегийн Хөлбөмбөгийн холбооноос гаргажээ. Уламжлалт тэмцээн энэ жил зургаадугаар сарын 12-наас долоодугаар сарын 12-ны өдрүүдэд Англи, Шотланд, Ирланд тэргүүтэй орны 12 хотод зохион байгуулагдах байсан юм.

Норвегийн Хөлбөмбөгийн холбооны твиттер хуудсанд "Цар тахлын улмаас UEFA тэмцээнийг 2021 он хүртэл хойшлуулах шийдвэр гаргалаа. Ирэх оны 6-р сарын 11-ээс 7-р сарын 11-нд тэмцээн явагдана" гэжээ.