“Токио 2020” зуны олимпын наадмыг төлөвлөсөн хугацаанд нь зохион байгуулах, хойшлуулах, өөр газар шилжүүлэх шийдвэрийг Япон улс биш, Олон улсын олимпын хороо гаргана. Олон улсын олимпын хороо өнөөдөр олон улсын спортын холбоодтой коронавирусийн дэгдэлттэй холбоотой үүссэн нөхцөл байдлын талаар уулзалдах гэж байна. Уулзалтаар Зуны олимпын наадмыг зохион байгуулах эсэх асуудал мөн багтаж байгаа аж.

Хэвлэлүүдэд бичсэнээр бол ОУОХ олимпыг хойшлуулах болон үзэгчгүй явуулах боломжийг авч үзээгүй хэвээр. Харин зохион байгуулсан тохиолдолд оролцогчдын тоо нэмэгдэж магадгүй гэсэн мэдээлэл гарч байна. Энэ нь сонгон шалгаруулах тэмцээнүүд цуцлагдсантай холбоотой юм байна.