Гэрэл зурагчин Хейко Герликер ойг үргэлж хайрладаг байжээ. Дараах зургууд бол түүний хамгийн сүүлийн цуврал "Hoar Frost" нэртэй бүтээл. Зургуудийг хараад гүн, тайван, ид шидийн мэт мэдрэмж төрөх нь ой модод хязгааргүй бүтээлч боломжоор дүүрэн байдаг гэдгийг нотолсон явдал гэж Герликер үздэг аж.
Инстаграм, цахим ертөнцийн эрин үед гэрэл зурагчид ижил төстэй зураг авалт хийх нь элбэг болсон орчин үед өөрийн гэсэн дотоод дуу хоолойтой, навч, мөчирх цагаан, талстжсан мөсөөр хучигдсан "Hoar Frost"-ын гэрэл зургууд намуухан гоо үзэсгэлэнгээ гайхшруулж байна.
Герликер "Би зургаараа ой моддын үзэсгэлэнтэй байдлыг харуулахыг хүссэн. Байгаль бол бидний жинхэнэ гэр. Тиймээс миний зургуудыг үзсэн хүн бүхэнд байгальд гар, гэртээ харь гэсэн сэтгэгдэлийг төрүүлэхийг хүсэж байна." гэжээ.













