Хойд Америкийн Үндэсний хоккейн лиг улирлын тоглолтооо тодорхойгүй хугацааагаар зогсоолоо. Дэнгдэлт нь намжихгүй байгаа ковид 19 вирусийн тархалтаас болж ингэж шийджээ. Комиссар Гэри Бэтмэн өнөөдөр энэ талаар зарлав. “Корона вирусийн дэгдэлттэй холбоотой өрнөж буй үйл явц, эмнэлгийн мэргэжилтнүүдийн зөвлөгөө зэргийг харгалзаад өнөөдрөөс улирлын тоглолтуудыг зогсоох шийдвэрийг Захирлуудын зөвлөлөөс гаргалаа. Биднихй зорилго тоглох. Гэсэн ч бид цаашдаа улирлаа амжилттай дуусгаж, Стэнлийн цомыг ялагчдад гардуулахын тулд ухаалаг байх хэрэгтэй. Хөгжөөн дэмжигчдэдээ баярлалаа, та бүхэндээ эрүүл энхийг хүсье” гэж тэрээр хэлжээ.
Ингэснээр дэлхийн спортын тэргүүлэх лигүүд бараг бүгд зогсож байна. Цаашдаа хэрхэх талаар тодорхой зүйл нэг ч алга. Плей оффын тоглолтууд болж амжих уу, ер нь Стэнлийн цомын эзнийг тодруулж амжих эсэх нь ч бүрхэг. Лиг болон багууд санхүүгийн хүнд гарз амсах нь ойлгомжтой болоод байна. ҮХЛ-ийн хувьд энэ жил тоглогчдынхоо цалинг өсгөнө гэж байсан нь одоо бүтэхээргүй болов. Уэйн Гретцкийн дээд амжилтыг эвдэхээр зүтгэж буй А.Овечкин энэ онд карьертаа ес дэх удаагаа 50-иас дээш гоол оруулж, Морис Ришар трофиг ээлжит удаагаа хүртэх зорилт тавьсан нь ч талаар болж байна.
Стэнлийн цомын эзнийг тодруулаагүй хамгийн сүүлийн тохиолдол 1919 онд болсон бөгөөд тэр жил Испани ханиадны улмаас улирлыг цуцалж байжээ.