Дэлхийн долоо хоног гэрэл зурагт

Бразилийн Сан-Паулу дахь оршин сууж буй газраас нь холгүй ширэнгэн ойг огтолж байгааг эсэргүүцсэн уугуул иргэд (Reuters)

Австралид уламжлалт Мельбурны загварын наадам эхэлжээ. Загвар өмсөгчид Карла Зампаттийн шинэ бүтээлийг танилцуулж байна (EPA/Vostock-photo)

Дуучин Кристина Агилера  “Мулан” киноны нээлтийн ёслолд. Тэрээр 1998 онд Disney урланд бүтээсэн хүүхэлдэйн киноных нь саундтрекийг бичүүлж байжээ (Reuters)

 Японы цагдаагийнхан 2011 оны газар хөдлөлт, цунамийн үеэр сураггүй бологсдын үлдэгдлийг хайх ажлаа үргэлжүүлж байна (Reuters)

Лондоны Тейт Модерн галерейд Энди Уорхолын үзэсгэлэн нээгдлээ (AP/ТАСС)

Чикаго хотноо NCAA лигийн эмэгтэйчүүдийн сагсан бөмбөгийн тэмцээний  шөвгийн тоглолт явагдлаа (Reuters)

ДЭЛХИЙ НИЙТ ЦАРТАХАЛТАЙ НҮҮР ТУЛЛАА

Туркийн Эрүүл мэндийн сайд Фахретин Кожа коронавирусийн анхны халдвар илэрснийг батлан мэдэгдлээ (Global Look Press)

COVID-19 халдварын тоо дэлхийн хэмжээнд 120 мянган хүн болж, 4620 хүн амиа алджээ. Харин эдгэрэгсдийн 65 мянга руу дөхөж байна

Фузянь мужид коронавирусийн сэжигтэй хүмүүсийг тусгаарлагж байсан зочид буудал нурав (Reuters)

Саудын эрх баригчид иргэдээ вирусийн дэгдэлттэй улс орнуудад очихыг иргэддээ зорчихыг хориглов. Мекка,Медины ариун шүтээнт газруудад мөргөлчид оруулахгүй (AP)

Ромын пап Франциск анх удаагаа ням гарагийн мөргөлөө цахим дамжуулалтаар явууллаа. Хамба үгээ Ватиканы номын сангаас уншжээ (EPA/Vostock-photo)

Коронавирус 31 америк хүний амийг авлаа. Тэнд халдвар авагчдын тоо 1000 гарчээ. (REUTERS/StephenLam)