Шинэ төрлийн коронавирусийн халдвар илэрсэн франц иргэнтэй нэг онгоцонд ирсэн ДЭМБ-ын зөвлөх багийнхан  манай улсад ажиллаж байгаа билээ. Тодруулбал, тэд ЭМЯ-ны ажлын хэсгийнхэнтэй хамтран  Сэлэнгэ, Дархан-Уул аймагт ажиллаж, коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх болон авч хэрэгжүүлж буй ажлуудтай биечлэн танилцсан юм.  Үүнээс гадна УИХ-ын дарга Г.Занданшатартай уулзаж, санал солилцсон байдаг.  Тэгвэл ДЭМБ-ын зөвлөх багийнхныг өнөөдөр ХӨСҮТ-д тусгаарласныг Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл мэдээллээ.