Нөөцийн махыг өнөөдрөөс худалдаанд гаргана

Улсын хэмжээнд энэ жил 12 мянган тонн нөөцөлжээ. Нөөцийн махыг өнөөдрөөс худалдаанд гаргах бөгөөд нийслэлийн зургаан дүүрэг 279 цэгт худалдаалах юм. Үнийн хувьд нэг килограммыг нь 7700-6200 төгрөгөөр худалдаална. Тухайлбал, үхрийн мах 7700 , хонины мах 6700, ямааны мах 6200 төгрөгийн үнэтэй байна. 

Энэ талаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан “Нөөцөд тооцох боломжтой өөр мах бий. Өөрөөр хэлбэл, манай улсын 60 гаруй аж ахуйн нэгж экспортод гаргах зориулалтаар 12 мянган тонн мах бэлтгэсэн. Энэ нь импортлогч орны итгэмжлэгдсэн үйлдвэрт бэлтгээгүй учир экспортод гаргах боломжгүй болсон. Тиймээс тэр хэмжээний махыг экспортод гаргалгүй дотоодын зах зээлд борлуулах боломжтой. Бид тухайн аж ахуйн нэгжүүдэд Монголынхоо зах зээлд борлуулахад нь хамтран ажиллах санал тавьсан. Иймд энэ хавар махны хангамж дээр тасалдал, доголдол үүсэхгүй байх боломжтой” гэсэн юм.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)

  1. хөгцтэй харласан мах юун үнэтэй юм. хөргүүрийхаа хөгцийг цэвэрлээч дээ. дараа дараагийхаа маханд халдаагаад. хордсон шүү.

    0 0 Хариу бичих
    • яасан ч үхдэггүй юм.

      0 0