ФОТО:Эмэгтэйчүүд эрхийнхээ төлөө

Индонезийн бүсгүйчүүд хүйсийн тэгш байдлыг хангахын төлөө дуу хоолойгоо өргөж нийслэл Жакарта хотын төвд жагслаа

Жил бүрийн гуравдугаар сарын 8-нд дэлхий даяар Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тэмдэглэн өнгөрүүлдэг. Баяр гэхээсээ илүү энэ өдөр бүсгүйчүүд хүйсийн тэгш байдлыг хангахыг уриалж, улс төр, нийгэм эдийн засаг, боловсрол соёлын талбарт эмэгтэйчүүдийн оролцоо нөлөөг нэмэгдүүлэхийг уриалдаг юм.

Эмэгтэйчүүдийн өдрийг үндэсний хэмжээнд анх удаа тэмдэглэх ёслол 1909 оны 2-р сарын 28-нд Нью-Йоркт болсон. Улмаар 1914 оноос Европын хэд хэдэн оронд эмэгтэйчүүдийн сонгох эрхийг дэмжин гуравдугаар сарын найманд уг өдрийг тэмдэглэж эхэлжээ.

Харин ЗХУ 1965 онд энэ өдрийг албан ёсны амралтын өдөр болгож байв. НҮБ 1975 онд 3-р сарын 8-ны өдрийг Олон улсын эмэгтэйчүүдийн өдөр болгон тэмдэглэж эхэлсэн нь одоо дэлхийн 27 улсад албан ёсны баяр болжээ.

Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн цуглаан дэлхийн олон оронд өрнөснийг сэтгүүлчид фото дурандаа буулгажээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)