УИХ-ын дарга Г.Занданшатар энэ сарын 10-11-ний хооронд АНУ-д айлчлах товтой байгаа. Гэхдээ АНУ-д шинэ коронавирусийн дэгдэлт өндөр байгаа учраас одоогийн байдлаар УИХ-ын даргын айлчлах эсэх нь тодорхой болоогүй байгаа юм.

Энэ талаар МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “Айлчлалтай холбоотой эцсийн шийдвэр гараагүй байна. АНУ-ын талаас эцэслэн хариугаа өгөөгүй байна. Монгол Улс шууд айлчлалыг цуцалж болохгүй. Энэ нь олон улсын харилцаа, дипломат албаны асуудал. Нөгөө талаас нөхцөл байдал бүр хүнд байгаа Хятад улсад манай Ерөнхийлөгч айлчлал хийсэн. Тиймээс АНУ хүлээж авна гэвэл УИХ-ын дарга явна. АНУ нөхцөл байдал хүнд байна гэвэл явахгүй. Энэ асуудал өнөө маргаашгүй эцэслэн шийдэгдэх байх” гэсэн юм.