Бельгийн нийслэл Брюсселийн Завентем нисэх онгоцны буудалд хоёр дэлбэрэлт болсон тухай BBC агентлаг дөнгөж сая мэдээллээ. Эх сурвалжуудын хэлж буйгаар тус барилгаас их хэмжээний утаа ялгарч байгаа юм.
Уг дэлбэрэлт арваннэгдүгээр сард болсон Парисын халдлагын гол сэжигтнийг барьснаас дөрвөн өдрийн дараа болсон нь олон хүнд хардлага төрүүлж байгаа аж. Учир нь сэжигтэнг Брюссель хотоос баривчилсан юм.
Одоогоор хор хохирлын хэмжээ тодорхойгүй байгаа бөгөөд алан хядах ажиллагаа байсан эсэх талаар ямар нэгэн мэдээлэл ирээгүй байна.
#BREAKING: Two loud explosions at #Zaventem airport in #Brussels pic.twitter.com/JFw9RGLjnh — Anna Ahronheim (@AAhronheim) March 22, 2016