Хятадын ард түмэнд 30 мянган бог мал хандивлав

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга БНХАУ-д айлчлал хийхээр өнөөдөр эх орноосоо мордсон. Бээжин хотноо хоёр орны төрийн тэргүүн нар уулзаж, хэлэлцээ хийлээ. 

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга уулзалтын эхэнд “…БНХАУ-д шинэ төрлийн коронавирус (Covid-19)-ний тархалт гарч, Хятадын ард түмэн сэтгэл санааны хохирол амссан явдалд эмгэнэл илэрхийлж, монголчууд “Тэнхлүүн явахад тэмээгээр тусалснаас тэвдэж явахад тэвнээр тусал”, “Зовох цагт нөхрийн чанар танигдана” гэж ярьдаг шигээ эртний сайхан ёсоор энэ удаад хүрэлцэн ирлээ хэмээн найрсагаар яриа дэлгэн мэндчиллээ.

Мөн эрхэмсэг ноён Ши Жиньпинээр удирдуулсан БНХАУ-ын ард түмэн коронавирусний тархалтыг удахгүй ялан дийлж, цаг зуурын бэрхшээл сорилтыг давж чадна…” гээд БНХАУ-ын шинжлэх ухаанд суурилсан тэмцэл, хичээл зүтгэлийн хүчээр цар тахлыг ялан дийлэх нь дэлхий нийтэд ч тустай үйл болно гэдэгт итгэж буйгаа илэрхийлэв.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга мөн БНХАУ-тай хуурай газраар хамгийн урт хиллэдэг (4709,6 км) хөрш орны хувьд коронавирусний асуудалд Монголын ард түмэн ч санаа зовж байгаа бөгөөд цаг үеийн байдалтай холбогдуулан хоёр орны хооронд зорчих хөдөлгөөнийг хязгаарласан хэдий ч коронавирусний тархалт буурсны дараа иргэдийн зорчих хөдөлгөөн хэвийн болж, худалдааны эргэлт, эдийн засгийн хамтын ажиллагаа удам сайжирна гэдэгт итгэлтэй байгаагаа хэллээ.

Мөн цар тахлын дэгдэлтийн хугацаанд Монгол Улсын Засгийн газар БНХАУ-д туслах “Мөнхийн хөршдөө сэтгэлийн дэмжлэг” нэртэй хандивын аян өрнүүлж буйгаас гадна Монголын ард түмэн, аж ахуйн нэгжүүд сайн дурын санаачилгаар сэтгэлийн хандив цуглуулж БНХАУ-ын талд хандивласан, мөн энэ удаагийн айлчлалын хүрээнд Монголын ард түмнээс 30 мянган толгой хонь хандивлаж байгаа нь мөнгөн дүнгээс илүүтэй хоёр улсын гүн бат харилцааг хэмжих юм гээд БНХАУ-ын ард түмэнд сайн сайхныг хүслээ.

БНХАУ-ын Дарга Ши Жиньпин БНХАУ-д үүссэн нөхцөл байдлыг үл огоорон Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгыг эх оронд нь хүрэлцэн ирсэн явдалд гүн талархал илэрхийлж, “Надад дуслыг өгсөн ч би голыг эргүүлэн өгнө” хэмээх Күнзийн сургаалийг, мөн Монголын “Зовох цагт нөхрийн чанар танигдана” гэсэн зүйр үгийг иш татан чин сэтгэлийн талархал илэрхийлэв.

Мөн халдварт өвчин гарснаас хойш  БНХАУ-д хийсэн Төрийн тэргүүний анхны айлчлал гэдгийг онцолж, энэ удаагийн айлчлал нь Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаандаа шинэ боломж гаргах завшаан хэмээн тэмдэглэлээ.

Уулзалтын үеэр талууд коронавирусний асуудал нь ганцхан улсын асуудал биш тул хамтран ажиллах нь зүйтэй гээд цаг үеийн асуудлаар дэлгэрэнгүй санал солилцов.

БНХАУ-д коронавирусний халдвар гарч, Хятад улс даяар өвчний тархалттай тэмцэж буй хүнд хэцүү цагт болсон энэ уулзалт нь хоёр улсын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа дээд түвшиндээ хүрснийг нотолж, хөрш орнуудын үлгэр жишээч хамтын ажиллагааг дэлхий дахинаа харуулсан явдал боллоо хэмээн талууд уулзалтын төгсгөлд дүгнэв.

Монгол Улсын Ерөнхийлөгчийг Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Ганхуяг, Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Т.Бадрал, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижир, Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх Т.Тэгшжаргал нар дагалдан явж байна.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (154)

  1. Ерөнхийлөгч амалсан хонио хурдан зохион баййгуулж өгөхгүй бол Монгол хүн нүүрээ хийх газаргүй болох байхдаа. Би амалсан бол ч яахав Ерөнхийлөгч амалсан шүүдээ. дэлхий даяар худалч ард түмэн гэж хэлэгдэх вий дээв амалсан юм бол хурдан өгөөч.

    0 0 Хариу бичих
  2. Ерөнхийлөгч 30,000 хонь гэснээс биш, бог гээгүй шүү. Сэтгүүлч битгий далимдуулаад байгаарай. Аягүй бол тэмээ ч болоод явчих нь үү? яах нь үү ккк. Амьдаар гаргах бол ямаа болоод эм хонь нэгийг ч оролцуулахгүй л өгмөөр байна даа. Хөрш орны хувьд маш чухал арга хэмжээ болсон. Улс төрд боловсролоос илүү, ухаан л хэрэгтэй. Далан сая малаас 70 хувь нь бог байгаа даа. Гучин мянган хонь чинь энэ хаврын төлөөр л нөхөгдчих юм шүү дээ бараг. Монгол ухаантай хүмүүс төр барих сайхан юм аа. Үүнийг ҮАБЗ ярилцаагүй байна гэж байхгүй. Төр засаг минь зөв л явж байна даа.

    0 0 Хариу бичих
  3. Mal amidarni ogoh,mal ogohni buru,yamar zovlohuudteini oilgomjtoi.omno mongolchud bga zuilni mal bsn,odo or tsag.mongo ogch bolnoshde.gaigui yum gej bodsn,zovlohudteige adil yum,huni uger yavdag,zaval im ued yavj ner nuur oldog,hulgain arga.huni zovlonder dorolj neree osgdog bol hamgin adgiin arga.ard tumnesee asuuhgui,shidver gargaj bgani,untaj bhd hulgai hiihtei adil,itgelgui

    0 0 Хариу бичих
  4. Маш зөв, Орос ах нартаа тусалсан шиг Хятадын ард түмэнд зовох цагт нь тусалсанд талархаж бнаа.

    3 0 Хариу бичих
  5. Manai mongolchuud hezee hyatadad iim elegtei bolchihwo naad hujaa narchin idehgvi yum bhgvi amitan amidaar ni iddeg bas hvnii urgaar hool hiij iddeg buzar yumnuudad buyant malaasa ogch yadag bn a emeelt deer hujaa nar mongol maliig yaj zvi busaar nyadalj bgag meddeggvi maluud yum a tuilshirhaas oor yum meddeggvi hvmvvst gej helhed janchihvvgiin dawaanaas naash hyatad shaahain mor bvv garga gej owgod maani hvrtel helj bsan yum shv ene 30k honi hujaad ochood yaj amidaara tamlagdan gej bodoj bn hvmvvse

    0 0 Хариу бичих
    • Тэртээ тэргүй малчид өөрсдөө малаа олноор нь мах болгох зорилгоор тэр хятадын бойны газар малаа туугаад аваачиж өгдөг. Яаж хэрцгий алах нь тэр нядалгааны газрын л асуудал болж байна шүү дээ. Харамсалтай нь. Монголчууд малаа хайрлахаа больчихсон байна.

      1 0
  6. 76 үхрээ нэмээд өгчихгүйдээ

    3 0 Хариу бичих
    • Хэрэггүй байх аа. Хэдэн гайгүй үнээ байгаа шүү дээ. Дотор нь.

      0 0
  7. Амьдаар нь бүү гаргаарай. Монголдоо бэлдэж боловсруулаад махыг нь өгөөрэй, Ерөнхийлөгч өө

    1 0 Хариу бичих
  8. Хөөрхий одоо тэр айж зовж байгаа ухонь хотийн иргэд рүү энэ бог мал ийг явуулаасай билээ тусламж гуйн өрөвдмөөр зүрх шимширсэн бид бүгд адилхан хүн шдээ хаая ялгаагүй гадаадад байгаа хятад иргэдрүүгээ аргаа баран тусламж хүссэн бсн зовох цагт хүний чанар гэж ерөнхийлөгч ганцаараа биш Монголийн ард түмэн тусалж бна бид одоохондоо эдийн засаг аар тааруухан байгаа ч гэлээ байгаагаасаа гэдэг юм аа хятадийнард түмэнд энэ цаг зуурийн эрсдэл зовлонгоос хурдан гарна гэдэгт итгэж бна энэ байтугай зовлонг туулсан ард түмэн жаахан тэвчээртэй байхад бүх юм сайхан болно

    3 0 Хариу бичих
  9. Сайн байнаа.Буурь зааж улсаа бодсон өвгөдийн төртйн ухаан олон жил үгүйлэгдэж байж..Алсыг харсан төртйн ухаан гэж нэрлэе.Амжилт

    2 0 Хариу бичих
  10. яахав бэлэн мөнгөө авч үлдээд хонио өгөх нь зөвшдээ баттулга ерөнхийлөгч энэ чигээрээ сайн ажлаараа

    1 0 Хариу бичих
  11. Jijighen tarhindaa us hiij dvvrgech yadahdaal hooson baisnaasl deer zuv sain bn turiin tergvvnee demjij bn

    2 0 Хариу бичих
  12. Amidaar ni bvv uguurei. ted chini amidaar ni sharaad amitan zowoono shv

    5 1 Хариу бичих
  13. Ерөнхийлэгч маань зөв алхам хийсэнд баярлалаа

    3 0 Хариу бичих
  14. Энэ удаагийн төрийн айлчлал маш чухал боллоо. Төрийн холч бодлого гэж үүнийг л хэлнэ дээ. Төрийн соёлын бодлого гэдэгт бид ихэвчлэн уран сайхны асуудлыг ярьсаар ирсэн байдаг юм. "Соёл" гэдэг үзэгдлийг бид хүний хүмүүнлэг чанарын илрэл, хүмүүн төрөлхтөн өөрийгөө илэрхийлэх чадвар гэж ойлговоос онолын хувьд зүйтэй болох бөгөөд энэхүү айлчлал нь үнэхээр Их эзэн Богдынхоо бидэнд үлдээсэн сургаалийг хэрэгжүүлж байгаа Монголчууд бидний соёлын эрхэм илэрхийлэл юм гэж үзэн талархаж байна.

    5 0 Хариу бичих
  15. Монгол хонинууд одоо хятад хэл мэдэхгүй яанаа.

    0 0 Хариу бичих
  16. unheer mundag ymaa

    5 0 Хариу бичих
  17. Uheheer mundag uil yavdal boljee. Talarhaya

    3 0 Хариу бичих
  18. Үнэхээр мундаг хүн юум

    5 0 Хариу бичих
  19. Chi tiim olon maltai umyy malchid ter maliig chini mallah gej zondoo ajiltai bdag umergvv mini

    0 9 Хариу бичих
  20. Хятадад 30000 хонь бэлэглэлээ гээдМонголын мал хорогдтол хаа ч юм.Хятад авлаа гээд баяжих нь ч юу юм.Харин энэ бол улс төрийн бодлогын хувьд ч хоёр улсын харилцаанд ч хүн чанарын хувьд ч зөв үйл байхаа.И.Цэрэнхүүтэй санал нэг байна.Төрийн хүний хийсэн ажлын алдаа онооны алин ч ард түмэнд л тусах болно.

    13 0 Хариу бичих
  21. Ерөнхийлөгчөөрөө бахархая. Өөрийн ард түмэн яаж үнэлж байх нь гол биш, өрөөл оронд яаж үнэлэх нь улс орон, ард иргэдэд чухал. Энэ хүний зүрх нь өмнөх сонгогдож байсан еөкүүдийг бодоход хар бор, сайн муу ажлыг хийж алдаж онож явсан хүний хувьд Монголоороо, ард түмнийхээ төлөө гэсэн цохилолттой санагддаг. Нэгэн монголын хольцгүй сайхан цусаар бүрдсэн аав, ээжийн хүү шүүдээ. Иймээс яавч эх орон, элгэн садан, эцэг эхийнхээ эсрэг муу зүйл хийхгүй шийртэй, хуйхтай эр байх гэж бодогддог. Дэмжиж өгнө шүү иргэдээ. Ерөнхийлөгчөө тос, шүүсийг нь дуустал хэдэн жил ч хамаагүй сонгох юм шүү. Энэ хүн ЧАДНАА. Баяртай байна. Дээр нь ерөнхий сайдаа сэлмийг нь бүрэн эргүүлэх хүртэл дэмжих хэрэгтэй. Энэ 2 дээр нэмээд Монгол Лаураг сонговол манай улс цэцэглэнэ дээ. Эргүү олон 76 манайх шиг хүн амтай оронд огт хэрэггүй. Харин төрийн яамдыг удирдах толгой, ухаан сайтай 21 хүн л байхад болно. 100 ямаанд хачин их идэмхий, ханахаа мэдэхгүй 76 ухна байгаа одоогийн тогтолцоог өөрчлөх хэрэгтэй. За за үүгээр өндөрлье

    8 0 Хариу бичих
    • Vnen shvv 76 aa zailaa

      0 0
  22. Одоо малчид 1 хониор давалгаалчих

    3 0 Хариу бичих
  23. СОНГУУЛИАР ХЯТАДААР АЙЛГАЖ ГАРЧ ИРСЭН ХҮН ГЭМЭЭ НАМИНЧЛАХ БОЛОМЖИЙГ АЛДСАНГҮЙ !!! ТҮҮНИЙГ МОНГОЛЫН ЗАЯА ТҮШЛЭЭ !!!

    0 0 Хариу бичих
  24. үндэс угсааг холих өөрийн улсад нөхөр байхад гологдсон боловсролгүй хүмүүсээ оруулахгүй байгаасай. Малыг амьдаар нь тамлаж алж иддэгээ болиосой энэ улс

    2 0 Хариу бичих
  25. Uwchin tahald nerwegdej bgaa jiriin hyatad hun ardiig bodhoor l setgel uwduj bna. uneheer hyatadiin ard tumen saihan setgeltei humuus bdag. bid chadah yadahaaraa setgel sanaanii bolon ed materialaar tuslah yostoi. Battulga erunhiilugch medremjtei blaa

    12 0 Хариу бичих
  26. Zuv yum boljee

    6 0 Хариу бичих
  27. Хүнд хэцүү үед хэн нэгэндээ тусалдаг нь монгол хүний мөн чанарыг тодорхойлдог ерөнхийлөгч дөө ажлын амжилт хүсэн ерөөе

    9 0 Хариу бичих
  28. 76 малаа бас дээр нь нэмээд явуулчихдаг байж дээ

    6 2 Хариу бичих
  29. Yu gej helehee medehguil bn. Gehdee evtie nairtai baij. Eh saihan mongol ornii mini suitegchihguil bol yahavdee baga zereg business bol baihal asuudal. Gelee geed buh yumaa tavaid tuuchihaj bolohgui. Anhaaraltai bolon uhaantai baih heregtie. Tegeed bas mongold bol yaduu guilagchin hun baih esgui.

    6 0 Хариу бичих
  30. 70 saya malaas 7 sayaiig ugchixgyi . mongold neg ix medegdexgyi dee.

    5 5 Хариу бичих
    • arai ch de .. bid nar tiim ch bayan targan uls bishee hyatadiig hangaj diilne gej ugaasaa bxgyi ee setgeliin diplomat yos tudii zuil yag zoxix xemjee bn

      4 0
  31. sain bna zow zow

    6 0 Хариу бичих
  32. Uul n zun gehde Erunhiilugch 30k honitoi um uu henees avch uguh um bol gaihaltai. Ter n unen sonin

    0 6 Хариу бичих
    • max impeks ezemshdeg sh de

      0 0
    • Чамаас л авав гэж дээ.

      1 1
  33. Тэр зөв тэвдэж явхад тэвэнгээр дусал гэж сайхан үг бий шүү

    15 0 Хариу бичих
  34. Ёстой зѳв бодлого.

    12 0 Хариу бичих
  35. Delxiin bvxiil uls oron ene aimshigtai taxaltai temtsej bga ene xezvv tsagt mongol uls maani n xurdan shuurxai xursh ulsdaa tuslamj vzvvlj bn ard tvmen uls ex oronooro baxarxaj bnaa

    15 0 Хариу бичих
  36. Хаяаагаа манж байх шивдээ

    0 6 Хариу бичих
    • Өмхий муу амьсгаа чинь Чи яаж ч хичээгээд мөнхийн хөршүүдийн хооронд яс хаяж чадахгүй. Зовох цагт нөхрийн чанар танигдана гэж Монголын сайхан үг бий.

      6 0
    • Yun buruu gej

      4 1
  37. Ардчилсан Ерөнхийлөгчөө нэр дэвшсэн үеэс нь дэмжсэн. Дэмжсээр ч байх болно. Зөв байна. Үг, үйлдэл бүр нь бодлоготой байгаа. Амжилт хүсье.

    15 0 Хариу бичих
  38. мундаг ерөнхийлөгчдөө баяр хүргэе

    10 0 Хариу бичих
  39. Дээр нь нэмээд өөр төрлийн 75 мал өгөх хэрэгтэй.

    4 1 Хариу бичих
    • Нэртэйгээр нь энэ мал дээрээ нэмээд ирэх сонгуулийн дараа нэг сайн хув өгнө гэж хэлүүлэх нь үү

      0 0
    • Нэртэйгээр нь 75 дээрээ нэмээд ирэх сонгуулийн дараа нэг сайн хуц нэмж өгнө гэж амилуулах нь л дээ

      0 0
  40. Uhaant yum aa manai oron malaar dutahgui udahgui hawar tulluud l nuhchihnu. Zowson tsagt nuhriin chanar tanigdana

    5 1 Хариу бичих
  41. Ямартай ч хүчирхэг гүрэнд тал олох хэрэгтэй...зөв зөв...байдлыг зөөллөх хэрэгтэй..Хилээ яаран нээж болохгүй

    5 0 Хариу бичих
  42. Зээлгүй ахмадууддаа 6 саяыг адилхан өгөөрэй ялгаварлаж болохгүй Eрөнхийлөгчөө

    3 7 Хариу бичих
    • joohn uhaantai bmar yma

      0 0
    • Dainii hajuugaar dajin gej duugui bai

      1 1
    • Яаасан эцэг эхийхээ авах 6 саяар нь чи утас авахнуу здуу минь

      2 1
  43. Үнэхээр мундаг юм хийсээн. Зарим нэгэн ухвар мөчид хүмүүс тэнэгтэж байгаа харагдана лээ. Өнөө маргаашаас өөр юм бодох чадваргүй хариугүй амьтад хаа нэг байх юм

    12 0 Хариу бичих
  44. Манай улсын тэргүүн мундаг байлаа. Би санал өгсөндөө нэг ч удаа харамсаж байгаагүйээ. Үүнийг минь ч баталлаа. Анх ерөнхийлөгч болоход нь шүлэг хүртэл бичиж байсан шүү.

    5 1 Хариу бичих
  45. Маш сайн байна хүнд тусалж байж удаан хугацаанд нөхөрлөнө жижиг тусч гэлээ хорио цээртэй үед маш том бэлэг айлчлал нь өөрөө маш том итгэл өглөө. ирээд карантиндьбайх 14 хоногтоо тагнуулаар дамжуулаад Эбэ-г Солонгосоос барьж ирэх үйл ажиллагааг зохион байгуул интерполоор хайж байгаа хүн чи ярилцлага өгнө гэдэг нь Эбэгийн маш том салаавч юм. Одоо төрийн хүч сүрийг харуул баривчлаад ир

    11 0 Хариу бичих
    • Яг үнэн ЭБЭ саяын ярилцлагааараа хэрэг хийсний нь монгол улс мэдэж гэдгийг яг таг харууллаа шүү дээ , нөгөө гэвэл тэрээр монголын хууль ёсны ерөнхийлөгчийн эсрэг ард түмний ӨӨДӨӨС салаавч үзүүлсэний адил ГЭМЭЭР юм ярилаа шүү.... тэр худлаа ярисан......

      0 0
  46. Mash zuw

    1 0 Хариу бичих
  47. eostoi zuw shvv unuuduriig harj musain hujaa gej vzen ydalgvi margaasha harj hujaa naraas suraltsah eostoi shvv manaihaa manai eurunhiilugch mundag hvn shvv amjilt

    2 0 Хариу бичих
  48. Уг нь ийм л юм хийж явах ёстой юм. Нэг том тэнэгтсэн

    0 0 Хариу бичих
  49. Hytadiig tejeewel tolgoi tsustnaa gj

    0 4 Хариу бичих
    • Ta бид хятадыг тэжээж барах уу. Та биднээр тэжээлгэх улс мөн үү гэдгийг бяцхан тархиндаа тунгаахыг оролдоорой

      11 0
  50. mash sain bna, gadaad hariltsaand mash tom ololt amjilt bolloo

    7 0 Хариу бичих
  51. Хөршүүд ийм л байх схан. Баярлалаа ерөнхийлөгчдөө. Бидний үр хүүхдийн ирээдүй эх орны минь ирээдүй ямар ч яваа билээ

    11 0 Хариу бичих
  52. Ерөнхийлөгчөө нэр дэвшсэн үеэс нь дэмжсэн. Дэмжсээр ч байх болно. Зөв байна. Үг, үйлдэл бүр нь бодлоготой байгаа. Амжилт хүсье.

    2 0 Хариу бичих
  53. mash zov alham

    3 0 Хариу бичих
    • Зөв бурууг өнөөдөр хэлэхэд арай эрт юм биш үү?Төрийнтэргүүн байна даа. гэв гэнт л явах болж хэдэн хонь өгөх нь ямар учир утгатай бол? Өнгөнөөс харвал сэтгэлийн илэрхийлэл байх ч ерөнхийлөгчөөр сонгогдох үедээ юу ярьж монгол ялна гэж явлаа даа. Жилийн дотор хөршөө тойрч том улсаар айлчилж номхон далайг амйр ймйаглйан болгоход хамтарч хүчин зүтгэхээр болж түншиллээ ч хамгийн өндөр төвшний зэрэгт дэвшүүлж, өргөн хүрээнд хамтран ажиллана гэж Трапад амалсан биздээ.Энэ олон амлалтаа үүрч даах уу?

      0 2
    • Зөв бурууг өнөөдөр хэлэхэд арай эрт юм биш үү?Төрийнтэргүүн байна даа. гэв гэнт л явах болж хэдэн хонь өгөх нь ямар учир утгатай бол? Өнгөнөөс харвал сэтгэлийн илэрхийлэл байх ч ерөнхийлөгчөөр сонгогдох үедээ юу ярьж монгол ялна гэж явлаа даа. Жилийн дотор хөршөө тойрч том улсаар айлчилж номхон далайг амйр ймйаглйан болгоход хамтарч хүчин зүтгэхээр болж түншиллээ ч хамгийн өндөр төвшний зэрэгт дэвшүүлж, өргөн хүрээнд хамтран ажиллана гэж Трапад амалсан биздээ.Энэ олон амлалтаа үүрч даах уу?

      0 0
  54. Буурай гээд л бсан 300.0 хонийг нь тоох ч уу гүй ч үү бас муулчаад аваачиж өгөөсэй

    0 0 Хариу бичих
  55. mash.zov.yum.hijee.eornhilogchdoo.talarhaj.bnaa

    3 0 Хариу бичих
  56. Xyatduud Jin maliig tamalan alsaar baixad ogox zereg bnuu oordiinxoo yaduu irgeded gants Mal ogchixgvi baij arai2

    0 13 Хариу бичих
    • Муу мал байна даа үүд битий хэл өмхий аяганыхаа ирмэгнээс цааш харах ухаангүй жижигхэн амьтад байх юм даа. Арил чи.

      4 0
  57. Hyatad uudag vaktsin gargasan gee bizde.ternees n awchraarai etonhiilogch oo

    0 0 Хариу бичих
    • Чи бсан бол уух уу.Хятадаас илүүтэй чи хордуулах нь ээ

      0 0
    • Buren gargaagui shuu dee !!

      0 1
  58. 30,000 толгой хонио амьдаар нь битгий өгөөсэй дээ, нөгөө хятадууд чинь малыг амьдаар нь хуйхлах байх даа. Гэгээн минь!

    4 1 Хариу бичих
  59. Жинхэнэ гүйлгээ ухаан бид ийм л ерөнхийлөгчтэй байгаадаа баярлалаа

    9 0 Хариу бичих
  60. Маш зөв шийдвэр болжээ бүгд л нэг дэлхий дээр амьдарч байгаа алсын хараатай зүйл хийжээ гэж бодож бна

    13 0 Хариу бичих
  61. “Надад дуслыг өгсөн ч би голыг эргүүлэн өгнө” хэмээх Күнзийн сургаалийг хэлж байна. энэ нь 30.000 бодыг чинь хэд хэдэн өсгөж хариуг нь барих болноо гэсэн үг шүү дээ зөв алхам хийсэн гэж хэлмээр байна.

    15 1 Хариу бичих
    • unen unen

      0 0
    • unen unen

      0 0
  62. Энэ 10 жилийн ч боловсролгүй гаруудын бичсэн комментүүдийг хянаж устган, ip хаягаар нь олж хариуцлага тооцож, сануулга өгмөөр байх юм. Хэдхэн муйхар боловсролгүй гарууд л нийгмийг сэтгэхүйг булингартуулж байна. Арга хэмжээ авах цаг болсон.

    19 1 Хариу бичих
    • Ailgan surduulegch

      0 0
    • ndd ng honi ogohgui bj gsn ymr olon comment unshij bnaa, bur ichhiimaa nreee

      0 1
  63. Мундаг

    4 0 Хариу бичих
  64. Undesnii ayulgui bdliin nuhduudiin tohirson ajil bh a. MGL.chuudiin tulgamdsan asuudaliin tusiin tuld turiin terguun ochij bna. Ternees bish Erunhiilugch 1 ugluu sereed unuudur hyatad yavna gd yavchihaagui bh. Bi uuniig Mongoliin ard tumnii tuluu negdsen shiidver gj harj bn.

    3 0 Хариу бичих
    • Yag odoo MgL.g avrah hun Hurelsukh Erunkhii said gj harj bn. Battulga uuriin tolgoigui ajiltan ni ajliig ni hiideg iim bj bolohgui e gj bodoj bn. MONGOLD uuruu shiidver gargah hun heregtei.

      0 2
  65. Хэдэн мянган толгой м**ямар зардлаар хуримтлуулсан юм бэ

    1 1 Хариу бичих
  66. 30 000 бог захаас нь бариад өгчихнө сайн байна.аягны хариу өдөртөө агтны хариу жилдээ гэдэг шиг дэ урд айл хоол унд муутай л дуулдсан

    4 0 Хариу бичих
  67. Зөв . Бэлэн мөнгөний оронд бартер нь дээр.60 саяас 30- н мянга болноо.Жудагтай байх нь зөв

    5 0 Хариу бичих
  68. Манай Монгол орны аугаа удирдагч нар мандтугай. Ура

    6 0 Хариу бичих
  69. Улс терийн зев алхамаас гадна монгол хуний жудаг, зовсон цагт нехертее тусладаг сайхан мэтгэлийг харуулжээ. Еренхийлегчийн улс терийн торгон мэдрэмжийг хундэтгэж бна. Бид нэг дэлхийтэй, нэг л амьдрах адил хувь заяатай, нэгэнд нь учирсан зовлон негеехед нь заавал хамаатай гэдгийг ухамсарлах хэрэгтэй

    17 0 Хариу бичих
  70. Зөв өө. Би амбан ирэг 5 өргөе

    3 0 Хариу бичих
  71. Ерөнхийлөгч маань Холыг харсан Айлчлал хийжээ, Монгол улсын маань ЭЗ тийм сайнгүй байгаа энэ үед Нөхөр сайн сайхан бол Бид яахав гэсэн сайхан зарчимыг баримталж цаг үеэ олсон тусламж илгээжээ,

    16 0 Хариу бичих
  72. Сайн шийдэмгий ажил зохион байгуулжээ. Ядарсан цагт нөхрийн чанар танигдана шүү.

    11 0 Хариу бичих
  73. Манай ерөнхийлөгч сайн байна. Хятад улс удахгүй нэг бүс нэг зам төслийй 800 тэрбум долларыг хувиарлана. 5 тэрбумыг тэндээс авахад л сэп гээл явчихна.

    7 0 Хариу бичих
  74. ene setgegdel bichij bgaa malnuud yamar hooson tolgoitoin be. iim malnuud songuuli ugnu gj bodhoor mongol udkui sunuh bhoo sdanuud

    0 10 Хариу бичих
    • ene hdn malnaasa hedii n ogh bsiin bishu

      0 0
  75. ерөнхийлөгчөө дэмжиж байна. Өрөвдөлтэй, юм гуйж байгаа даа хөөрхий.

    3 1 Хариу бичих
    • Нэг нь 30000 хонь өгөнө гэж, нөгөөдөх нь юм гуйх гэж ирснийг нь мэдэж байгаа болохоор голыг нь буцааж өгнө гэж , манай нөхөр бамбарууш шиг таадагнаад л, нөгөөхнь үүнийг харж ч байгаа юмуу, туслаад байгаа юмуу, гуйгаад байгаа юму умэдэхгүй юм золиг. Ши Жинпин тохуутай инээмсэглээд л

      0 2
  76. yun dvarsan psdaa be

    0 11 Хариу бичих
  77. tuslah ni zuw ch urd ni zunduu l awsan urd zvgiinh neeh taashaaltai bishee

    1 0 Хариу бичих
  78. Эр хүн

    5 0 Хариу бичих
  79. mal ugch bolnoo manaid bga hamgiin bodit bolomj.ghdee amidaar ni gargaj ugch herhewch bolohgvi shvv naaduul chine amidaar ni sharna huihlna amidaar ni arisiine uwchine amidaar ni hul muchiine tasalna mash hargis amitniig enereh setgelgvi hvmvvs shvv zarim ni !!!!!!!!!!!!!!

    20 0 Хариу бичих
  80. Aarts chatsargan urum aaruul ingenii hoormog airag tarag bugd brend bolj bna daa darhlaagaa sain demjeerei bas maskaa sain zuu

    1 0 Хариу бичих
  81. Dotoodoo hyamdhan exportoo ahiuhan gargaarai suu suun buteegdehuniig bas ayalal juulchlaliig hagaraaj bna shuu

    0 0 Хариу бичих
  82. Bitgii ug. Yaj tamaldagiin medserr bj. Harhaas nvd haltirmaar tamladag bizdee

    3 0 Хариу бичих
    • Yg vnen termvv amitadiig tamluulj yaah geew

      0 0
  83. Хувийн мах импексийнхээ ажлыг л ярьж явна даа энэ хүн

    2 5 Хариу бичих
    • Ишш ийм юм бодож яваа та нарыг мал бол 30.000д багтаагаад ачуулахсан

      4 1
    • Chamlahaar чанга атга хө

      0 0
    • Bolomj ni.ter

      0 1
  84. Дорвитой туслая гэхээр бидэнд бгаа нь л мал бна. Өөр яах билээ. Зөв шүү

    8 0 Хариу бичих
  85. Mash zuv zorigtoi shiidel bna.

    5 0 Хариу бичих
  86. Tuslaj bga ni zov ch mnaih shig iim egzegtei horio tseertei, onts baidal zarlasan bh ued eh ornoosoo yu ch boloogui ymshig garaad yvj bdg toriin terguuntei uls bdg bolov uu, Ene hun bol uls ornii ev negdel ayulgui baidliig hangaj uls ornoi belge temdeg gj undsen huulindaa zaagdsan uuregtei hun haldvart ovchnii golomt ruu biyere ochno gdg teneg ymar ch uhamsargui asuudal. Hudlaa onoo avah gsn jujig. Ene ulsad chin manai ulsiig toloolj buhel buten elchin saidiin yam ajilladag ym shdee. 30 gariu hun tend chin Mongol ulsaa toloolj ajillasaniihaa toloo tsalin ulsaas tsalinjdag ym. Ene bol eronhiilogchiin ooriin biyer ochih asuudal yavch bish. Uneheer hariutslagagui uildel bailaa!

    1 14 Хариу бичих
    • Яасан ч богино бодолтой юм дээ ээ чааваас.

      0 0
    • Яг зөв энэ хүн ард түмэнтэйгээ ижил хөл хорионд байх байсан юм одоо тэгээд ирэхээр нь 14 хоног халдвартад хоривол таарна ерөнхийлөгч гэхээрээ өвчин тусахгүй өнгөрнө гэж байхгүй

      1 0
  87. Зөв зүйтээ монголчууд Сталинд тусламж өгөөд Гитларт бас аавын хүү ялгаа юу байхав гээд өгч байсан өгөөмөр сэтгэлтэй хүмүүс шүү

    5 0 Хариу бичих
    • Зөв Зөв илүү нь өгдөг жамтай

      1 0
    • Kkk tegeed buruudsan sh dee

      0 0
  88. Ygd zaawal mal gj

    0 0 Хариу бичих
    • Тэгээд өөр өгөх юм бгму

      0 0
  89. Jiayou

    1 0 Хариу бичих
  90. Малаа амьдаар нь гаргаж болохгүй

    6 0 Хариу бичих
    • Yu wei.?

      0 0
    • yrunhiilugch minee malaa l amidaar n bitgii uguurui duu

      1 0
  91. Зовох цагт нөхрийн чанар тавигдана.

    3 0 Хариу бичих
    • Хятад монгол 2 хэзээч анд нөхөр байгаагүй шүү

      0 1
    • Хятад монгол 2 хэзээч анд нөхөр байгаагүй шүү

      0 1
  92. Адилхан амьдрах гэж яваа ард түмэн Зөв шийдэл байлаа Ерөнхийлөгчдөө талархаж байна Зовох цагт нөхрийн чанар танигдана гэж

    6 0 Хариу бичих
    • өөрийнхөө махны үйлдвэрийг л бодчихлоо доо хөөрхий

      0 0
  93. Jijig chuluugaar tom chuluug gej

    9 0 Хариу бичих
    • Bi bad tegej xarj bodojiina

      0 0
  94. Zuv tsagtaa zuv alham hiijee amerikiin oros har tsagaan sheesnuuded Tom tsohilt neg talaaraa.

    5 0 Хариу бичих
  95. Амьдаар нь гаргаж болохгүй

    5 0 Хариу бичих
    • Gazriin baylagaa hangalttai unegui ugsun uchir yun mal uguh we? Ugch bolohgui shvv

      0 0
  96. Mash ih bayrtai bn.

    3 0 Хариу бичих
  97. 30000н бгн мал амьдаараа шатаж тарчилж үхэх нь дээ хөөрхий.

    2 2 Хариу бичих
    • Нэг улсаас нөгөө улсдаа хандивлаж байг аа сэтгэлийн өглөгийн арай ч тэгэхгүй лдээ ямар эмээлтийн махны үйлдвэрийн хужаа нар биш Тэд бол өөр

      3 0
    • Алсын бодолтой байж сураа

      6 0
  98. Улс тѳриин маш зѳв шиидвэр цаг хугцааг сайн мэдэр ч баына

    14 0 Хариу бичих
    • zowoh tsagt nohriin chanar tanigdana alsiin haraatai saihan ailchlal bn

      0 0
  99. Ерөнхийлөгчөөрөө бахархаж байна

    11 0 Хариу бичих
  100. amjilt xvsiy baigaa baigaa ymaaraan l tuslan shde xytad gvren aguu gvren shvv ene muuxai uwchinuus delxi niitereei ewtei baij bvged xvcheen negtgej darj dawna gedegt itgej bna

    4 0 Хариу бичих
  101. Тиймээ. Болж байна. Гэхдээ үнэн сэтгэлээсээ.

    4 0 Хариу бичих
  102. Цаг үеэ зөв мэдэрч зоримог шийдэмгий ухаалаг байж чадлаа. Олон

    8 0 Хариу бичих
  103. Ih uhaalag zuv shiidver baina

    7 0 Хариу бичих
    • Авахаасаа өгөх нь илүү ерөөлтэй.

      0 0
    • Mash zov tsagaa Olson ailchlal bolson .

      1 0