Бразилийн алдарт багт наадам эхэллээ. Рио дэ Жанейро хотод болдог энэхүү багт наадам нь дэлхийн хамгийн өнгөлөг, үзэмж төгөлдөр баяр гэдгээрээ онцлог юм. Энэ жилийн наадамд оролцогчид улс төрийн нөхцөл байдлыг үзүүлбэртээ илүүтэй тусгасан байна. Дөрвөн өдөр дөрвөн шөнийн туршид үргэлжлэх энэхүү багт наадамд Бразилын самба бүжгийн сургуулиуд бүтэн жил бэлтгэж оролцдог.











