21 аймагт коронавируст халдвар (COVID-19)-ын салбар дундын эрсдэлийн үнэлгээ хийжээ.

Монгол Улсын Шадар сайдын 2017 оны А/08 тоот тушаалаар батлагдсан эрсдэлийн үнэлгээний аргачлалын дагуу 21 аймагт Коронавируст халдвар (COVID-19)-ын салбар дундын эрсдэлийн үнэлгээгээр хоёр аймагт буюу Дорноговь, Өмнөговьд маш өндөр, 18 аймагт өндөр, Булган аймаг дунд эрсдэлтэй гарсан байна.