COVID19: БНСУ-д халдварын тохиолдол 763 болж нэмэгдлээ

Шинэ төрлийн коронавирусийн тохиолдол БНСУ-д эрчимтэй нэмэгдэж байна. Өнөөдөр өглөөний 9 цагийн мэдээгээр нийт батлагдсан тохиолдлын тоо 763 болж, долоон хүн нас баржээ. Өнгөрсөн шөнө нэмж батлагдсан 161 тохиолдлын 129 нь Тэгү хотын сүмтэй холбоотой хүмүүс байгаа юм. Үлдсэн 32 хүний халдвар авсан нөхцөлийг судалж байна.

Бүс нутгаар нь авч үзвэл Тэгү хамгийн их буюу 131 хүн, Кёнбук 11, Кёнги 10, Сөүл болон Кённам 3, Пусан, Гванжуд тус бүр нэг хүн өвчилжээ.

Халдварын өвчлөл нэмэгдэж байгаа тул Турк, Пакистан, Армени улсууд ням гарагт Ирантай хиллэх хилээ хааж, Афганистан улс иргэдээ Иранд аялахыг хориглолоо. 

Түүнчлэн Италид дор хаяж 152 тохиолдол бүртгэгдэж, гурван хүний аминд нь хүрсэн тул Европт яаралтай арга хэмжээ авч эхэллээ. 

Харин эх газрын Хятадад ням гарагийн байдлаар халдвар авсан хүний тоо 76 936 үүнээс 2592 хүн амиа алдаад байна. Эдгэрсэн хүний тоо 24734.

Ням гарагт Ерөнхийлөгч Ши Жиньпин энэхүү вирусийн дэгдэлтийг БНХАУ байгуулагдсанаас хойш тохиолдсон "нийгмийн эрүүл мэндийн хамгийн ноцтой байдал" гэж мэдэгдлээ.

 

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (4)

  1. hujaa dunguj 2500 hun gej hudlaa baihoo.heden zuun myangaar yarigdah baih.hujaa buh buzaraa nuuj sursan sejigiin joomnuud sh dee

    0 0 Хариу бичих
  2. XUN BUR DOR BURNEE XICHEE. TENEGTEED AIL XESEED YAVJ BGAA XUN ZUNDUU BNA. YAGAAD IIM UXER YUMBE BiD CHIN UXAAN TURULT XUMUUS BIZDE. UXEL IREED DEESHEE XARAAD XEVTEJ BAIXDAA NEGIIG OILGONO

    0 0 Хариу бичих
  3. Ямар үхэж байсан амьтан нь өвчин чирч ирэх бол доо.Хилээ яаралтай хаасан нь дээр шүү.Эс бөгөөд оройтно!!!

    0 0 Хариу бичих
    • Yaasan ch saihan uran tsetsen ugtei hun be ta

      0 0