Улсын онцгой комисс өнөөдөр 14 цагаас хуралдаж цаг үеийн асуудлаар яаралтай шийдвэр гаргахаар болжээ.  Уг нь онцгой комиссын хурлыг маргааш буюу хоёрдугаар сарын 25-нд товлоод байсан юм. Ерөнхий сайд У.Хүрэлсүх БНСУ-тай хийх нислэгүүдэд яаралтай арга хэмжээ авах чиглэл өгсөн тул Улсын онцгой комиссоор уг асуудлыг шийдвэрлэхээр болжээ.