Битүүний хурлыг шууд дамжуулна

Өвлийн адаг сарын битүүний үдшээс эхлэн шинийн нэгний өглөөний наран мандах хүртэл Монголын Бурхан шашны төв Гандантэгчэнлин хийдийн Батцагаан дуганд Цэдор Лхамын битүүний хурал хурна. COVID 19 вирусийн дэгдэлттэй холбоотой олныг хамарсан арга хэмжээ зохион байгуулахыг хорьсон тул битүүний хурлыг цэнхэр дэлгэцээр шууд дамжуулах болжээ. 

Балданлхам бурхан битүүний орой гурван мянган ертөнцийг нэгэн агшинд эргэж, газар бүхнээ зорчиж, айл бүрийн идээ ундааг адислан, морилон ирж буй шинэ жилийн үйлс буяныг тэтгэн, барцад бүхнээс сахин хамгаалж буй гэж үздэг. Битүүний орой хүрээ хийдүүд “Цэдор өргөх ёслол” зан үйл үйлдэж, ирж буй шинэ ондоо улс орныхоо сайн сайхан, эв нэгдэл, ард иргэдийн эрүүл энх, амьтан бүхний амар амгалан байхыг Лхам бурхандаа даатгаж тахидаг уламжлалтай. 

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. балдан лхам сахиус. номонд харшилсан хүүгийхээ арьсыг өвчөөд дээр нь суучихсан байгаа.

    0 0 Хариу бичих