Нийслэлийн Онцгой комиссын хуралдаанаас сар шинийн амралтын өдрүүдэд нийтийн тээврийн үйлчилгээг зогсоох шийдвэр гаргасан. Өөрөөр хэлбэл өнөө шөнө буюу 24-ний 00:00 цагаас эхлэн хоёрдугаар сарын 27-ны 06:00 хүртэл нийслэлийн хэмжээнд нийтийн тээврийн үйлчилгээг бүрэн зогсооно.
Харин өндөржүүлсэн бэлэн байдалд үүрэг гүйцэтгэж буй төрийн болон үйлчилгээний албан хаагчдад зориулан найман чиглэлд тусгай автобус гарган өглөө, оройдоо явуулах юм. Тусгай автобусаар зорчих албан хаагчид ажлын vнэмлэхтэйгээ явахыг анхааруулж байна.
