Эзэн хааны төрсөн өдрийн баярыг цуцаллаа

Өнөөдөр Японы шинэ эзэн хаан Нарухито 60 нас хүрч байна. Гэвч коронавирусийн халдвараас урьдчилсан сэргийлэх үүднээс түүний төрсөн өдрийн баярыг цуцалжээ. 

Эзэн хаан хэвлэлийн бага хурлын үеэр үндэстнийхээ хөгжил цэцэглэлтийн төлөө зүтгэхэд хэзээд бэлэн байгаагаа илэрхийлээд үндсэн хуулиа чанд мөрдөн сахихаа амаллаа.Мөн 2020 онд Токио хотноо болох зуны олимп хүн төрөлхтний ой санамжид үлдэх гайхамшигтай үйл явдал болно гэдэгт найдаж байгаагаа илэрхийлэв.

Япон улсад эзэн хааны төрсөн өдөр нь бүх нийтийн баяр байдаг ч  коронавирусийн халдвар авсан хүмүүсийн тоо 758 хүрээд байгаа тул олныг хамарсан арга хэмжээг ийнхүү цуцалжээ. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)