Онцгой байдлын тусгай горимд шилжин ажиллаж байгаатай холбогдуулан "Чингис хаан" Олон улсын нисэх буудал угтан авагч, үдэн гаргагч нарыг нисэх буудал руу нэвтрүүлэхгүй боллоо. Ингэснээр нисэх буудалд зөвхөн тухайн нислэгээр зорчих иргэд бичиг баримт, тасалбараа үзүүлэн нэвтрэх юм.