COVID 19: Өмнөд Солонгост 556 тохиолдол бүртгэгдлээ

Шинэ төрлийн коронавирусийн тохиолдол эрчимтэй нэмэгдэж буй БНСУ-д урд шөнийн байдлаар 123 өвчлөл лабораторийн шинжилгээгээр батлагджээ. Одоо тус улсад нийт 556 батлагдсан тохиолдол илэрч, дөрвөн хүн амиа алдаад байна. БНСУ-ын Засгийн газар халдварын голомт болоод буй Тэгү хотыг аюултай бүс нутгаар зарлаад байгаа юм.

Иран улс COVID-19 вирусээс үүдэлтэй зургаан хүн нас барсныг мэдээлсэн бол Европ тивээс Итали улсад 2 хүн нас барж 79 хүнд халдвар илрээд байна.

Ням гарагт Хятадад коронавирусийн өвчлөлийн улмаас амь үрэгдэгсдийн тоо 2400 давлаа. Хубэй мужид дахин 96 хүн нас баржээ. Энэ бүс нутагт 630 шинэ халдвар нийт Хятад даяар 78 670 орчим тохиолдол бүртгэгдээд байна.

Эх газрын Хятадаас гадна коронавирусийн өвчлөл нэмэгдэж буйд Дэлхийн эрүүл мэндийн байгууллага санаа зовниж эрүүл мэндийн тогтолцоо сул орнуудад дэмжлэг үзүүлэх яаралтай санхүүжилт хийхийг улс дэлхийн хамтын нийгэмлэгт уриаллаа.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)

  1. hil neelttei bhad yah we dee

    0 3 Хариу бичих
  2. Муухай өвчин хурдхан дарагдаасай

    0 0 Хариу бичих