Үндэсний үсэглэлийн аваргаар М.Түвшинзаяа тодорлоо

Номадиа пикчерс, Боловсрол телевизийн хамтын бүтээл “Үндэсний үсэглэлийн аварга” нэвтрүүлгийн эхний улирлын аваргаар Соёмбо бага сургуулийн 5-р ангийн сурагч М.Түвшинзаяа тодорч аваргын цом, 10 сая төгрөгийн эзэн боллоо.

Нэвтрүүлгийн эхний дугаараас л үзэгчдийн хайрыг татсан бяцхан үсэглэгчид 38,000 үгтэй “Монгол хэлний зөв бичгийн дүрмийн журамласан толь”-ийг баримталж эргэлзээтэй хүнд үгсийг түүртэлгүй үсэглэж, ур чадвараа батлан харуулсан юм. “Үндэсний үсэглэлийн аварга” нэвтрүүлэг эхлэхээс өмнө монгол хэлний зөв бичгийн дүрэм болон бичиг үсгийн асуудлууд тун маргаантай байснаас гадна энэхүү асуудлыг хөндөж дуугарах хэвлэл мэдээллийн хэрэгсэл ховор байв. Харин шоу цацагдсаны дараа энэ сэдвээр ярилцаж, шийдэлд хүрэх хэрэгтэй болсныг олон хүн эргэн санаж хэлэлцүүлэг нэвтрүүлгүүд ч ихээр хийгдсэн билээ. Энэ бол төслийг санаачлан хэрэгжүүлсэн баг хамт олон, нэвтрүүлэгт оролцсон сурагчдын хөдөлмөрийн үр дүн байсан юм.

Оролцогчид маань үгсийг үсэглэхдээ шууд цээжлэхгүйгээр, түүний цаана буй утга, язгуур үндсийн гаргалгааг тогтоож байсан нь сайшаамаар байлаа” хэмээн төслийн багийнхан ярьлаа. Хоёр сар гаруйн хугацаанд үзэгчдийг дэлгэцийн өмнө уясан тэдгээр үсэглэгч хүүхдүүд бол Монголын залуу хойч үе эх хэлнийхээ өв сан, баялгийг хадгалан амжилттай сурч байгааг батлан харуулсан авьяаслаг сурагчид юм.

1000 гаруй сурагч бүртгүүлэн эхэлж байсан төслийн эхний улирлын есөн дугаар ийнхүү өндөрлөлөө. Харин дараагийн улирлын нэвтрүүлгийн бүртгэл ирэх наймдугаар сард эхлэх ажээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (9)

  1. Мундаг хүүхдүүд дотроос ялагч болсон охинд хамгийн сайн сайхныг хүсье

    0 0 Хариу бичих
  2. Minii demjsen hun alaaguich gesen ene hoorhn ohind amjilt husii

    0 0 Хариу бичих
  3. daraagiin newtrvvlegt bvrtgvvlya. minii demjij baisan hvvhed ylaagvi ch gsn ene hoorhon ohind bayr hvregya❤

    0 0 Хариу бичих
  4. Enehuu tusul ni olon hunii olon huuhdiin setgeld hursen mash shn hutulbur blaa.uunii ard ajillasan buh humuust ajliin amjilt husey .olon myngan huuhed eh helee surah ermelzel ni nemegdsen bhaa.ta buhend dahin bayrlalaa.

    0 0 Хариу бичих
  5. Аварга охинд баяр хүргэе, сайхан нэвтрүүлэг хийсэн хамт олон баярлалаа

    0 0 Хариу бичих
  6. Хэтэрхий том цом бэлдсэн байна. Охин өөрөө дарагдах нь.

    0 0 Хариу бичих
  7. Үнэхээр их баярласан бараг л гэртээ түвшинзаяа гэж ориллоо ш дээ

    3 0 Хариу бичих
  8. ehnees ni awaad duustal ni vnencheer demjsen shvv chamaigaa. mundag ohind amjilt hvsie. ylhad ni dagaj uilsan.

    0 0 Хариу бичих
  9. mundg ohind bayr hvrgei ilvv ih amjilt gargaarai

    1 0 Хариу бичих