Нийслэлийн Онцгой байдлын комисс яг одоо хуралдаж байна.

Уг хурлаас энэ сарын 23-27-н буюу маргаашаас эхлэн шинийн гуравны өдрийг дуустал Улаанбаатар хотод нийтийн тээвэр үйлчлэхгүй байх шийдвэрийг гаргалаа. Нийслэлийн хэмжээнд өдөрт 900 гаруй нийтийн тээвэр 650 орчим мянган хүнд үйлчилдэг аж. Сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг түр зогсоон хөл хорио тогтоосонтой холбоотойгоор өдөрт 350 мянган иргэн тээвюэрлэж байна гэсэн тоон мэдээлэл байгаа гэнэ. Өнөөдрийн байдлаар автобусны гаралтыг 457 болгон 50 хувь бууруулжээ.

Учир нь Цагаан сарын баярын өдрүүдэд нийтийн тээврээр үйлчлэх нь шинэ коронавирусийн халдвараас сэргийлэх ажилд эрсдэл учруулах магадлалтай хэмээн үзэж, уг шийдвэрийг гаргажээ.