Хийморийн овоо руу гарахыг хориглосон шийдвэрийг сунгажээ

Монголчууд сар шинийн баяраар зорьдог, хийморио сэргээдэг газруудын нэг бол Шилийн богд уул. Тэгвэл үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулан  Хийморийн овоог  зорих тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг түр хугацаанд хориглосон. Энэхүү хөл хориог дахин 15 хоногоор сунгахаар болжээ. Тодруулбал,  Сүхбаатар аймгийн Дарьганга сумын нутаг, Алтан овоо, Шилийн богдын чиглэлийн авто машины хөдөлгөөний, шинийн 15-ныг дуустал буюу гуравдугаар сарын 9-н хүртэл хязгаарлаад байна

Битүүний өдрөөс эхлэн хот хоорондын хөл хөдөлгөөнийг хязгаарлаж хөл хорио тогтоосонтой холбогдуулан Сүхбаатар аймгийн Засаг даргын тамгын газраас дээрх шийдвэрийг гаргажээ. Мөн аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг сүм хийд, спорт төвүүд зэрэг олон хөлийн бүхий л газруудыг гуравдугаар сарын 2-ны өдрийг хүртэл хаахыг үүрэгджээ. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Ene odoo hiimoriin ovoo yariad bn u, shiliin bogd yariad bn u?

    0 0 Хариу бичих