Хойд солонгос Монголын далбааг ашиглан Өмнөдүүдийн хилийг нэвтрэхийг оролджээ

Өнгөрсөн пүрэв гарагт 3600 тонн нүүрс тээвэрлэж явсан Хойд Солонгосын усан онгоц Монгол Улсын далбааг ашиглан Өмнөд Солонгосын хилийг нэвтрэхийг оролдсон талаар БНСУ-ын хэвлэлүүд мэдэгдлээ.

Энэ сарын эхээр НҮБ-аас Хойд Солонгосын эрсэг хориг арга хэмжээг улам чангатгаад байсан билээ. Тус хориг арга хэмжээнд Хойд Солонгосын хилийн гааль дээрх бүх ачаа барааг шалгах, газрын ховор элементүүдийг экспортлохыг хязгаарлах зэргийг хатуу тусгаад байсан юм.

Харин хоёрдугаар сарын 17-ны өдөр Сөүлээс баруун урд зүгт 455 километрийн зайтай Йосу хотын далайн боомтод Монгол Улсын далбаа бүхий усан онгоц нэвтэрсэн байна. Далайн боомтын эргүүлээс ирсэн мэдээллийн дагуу тус онгоцод шалгалт хийхэд Хойд Солонгосын “Wonyang Shipping” компанийн усан онгоц болох нь тогтоогдсон байна. Уг усан онгоц НҮБ-аас батлан гаргасан 2270-р тогтоолоор хориг тавьсан, хар дансанд бүртгэлтэй Хойд Солонгосын 31 усан онгоцны нэг байжээ.

Түүнчлэн НҮБ-аас хориг тавьсны дараа Хойд Солонгосын  хар дансанд бүртгэлтэй хэд хэдэн усан онгоц Хятад, Орос болон Флиппин улсын боомтыг нэвтрэхийг оролдсон тохиолдлууд гарчээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Сайхан худлаа бурах юм даа.

    0 0 Хариу бичих