Зүүнхараа, Дархан өртөөнд зорчигч буулгаж суулгахгүй

халдвараас иргэд, олон нийтийг урьдчилан сэргийлэх зорилгоор Улсын онцгой комисс 2020 оны хоёрдугаар сарын 23-ны өглөөний 08:00 цагаас 2020 оны хоёрдугаар сарын 27-ны өглөөний 08:00 цаг хүртэл улс, хот хоорондын авто тээвэр болон галт тэрэгний хөдөлгөөнийг бүрэн хориглох шийдвэр гарсан.

Үүнтэй холбоотойгоор Улаанбаатар төмөр замаас дараах зохицуулалтыг хийж байгаагаа мэдэгдсэн байна.

Тухайлбал, 2020 оны хоёрдугаар сарын 23, 25-ны Улаанбаатар-Эрхүү, 24, 25-ны Эрхүү-Улаанбаатар чиглэлийн галт тэрэг цагийн хуваарийн дагуу аялна. Ингэхдээ Зүүнхараа, Дархан өртөөнд зорчигч буулгаж, суулгахгүй ба зөвхөн Сүхбаатар өртөөнөөс суух болон Сүхбаатар өртөөнд буух тасалбартай зорчигчийг тээвэрлэнэ гэдгийг мэдэгдлээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)

  1. Zowoo ingehgvi bol bolhgvi bayrlalaa

    0 0 Хариу бичих
  2. Haramsaltai ch zuw

    0 0 Хариу бичих