ХӨСҮТ: Сөүл-Улаанбаатарын онгоц буухаас өмнө холбогдох байгууллагууд ярилцан шийдвэрээ гаргана

Эрүүл мэндийн яамнаас шинэ коронавирусийн халдварын нөхцөл байдал, урьдчилан сэргийлэхээр хэрэгжүүлж буй ажлуудын талаар өдөр бүр мэдээлэл өгч байгаа. Өнөөдрийн байдлаар манайд COVID-19 халдвар илрээгүй. Гэхдээ эрсдэл өндөр байгааг албаныхан анхааруулсан хэвээр байна.

ЭМЯ-ны Олон нийттэй харилцах, тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл “Дэлхийн 29 оронд коронавирусийн халдвар тархаад байна. Өнөөдрөөс Иранд байдал хүндэрч, Израйльд анхны тохиолдол бүртгэгдлээ.

БНСУ-д өвчлөл цаг, минутаар нэмэгдэж байна. Өчигдөр мэдээлэл хийж байгаад 156 тохиолдол байсан бол 284 тохиолдол  бүртгэгдсэн. Энэхүү өвчлөл БНСУ-ын 4 хот, 6 мужид ялангуяа Тэгү хотод тархалт эрчтэй тархаж байна. Энэхүү тархалтын гол уурхай нь сүмд залбирал үйлдэж байсан эмэгтэй байгаа. Тэрээр сүмээс гадна Чонду эмнэлгээр үйлчлүүлсэн. Нэг хүнээс олон хүнд тархаж болдгийг эндээс харж болно. Нэг хүн 5 хүн халдвар тараана. Энэ нь цааш таван мөчлөгийн хугацаанд буюу 5 үе дамжихад 384 хүнд халдвар тарааж болох юм гэдэг тооцоо, судалгааг манай үндэсний эрдэмтэн, судлаачид хийж байсан” гэв.

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “Өчигдөр ХӨСҮТ-д БНСУ-ын Тэгү хотоос ирсэн 6 оюутныг ажиглалтад авсан. Тэдний шинжилгээний хариу сөрөг гарсан. Өчигдөр Сөүл Улаанбаатарын онгоцноос нэг оюутан, Токио-Улаанбаатарын онгоцноос нэг иргэнийг тусгаарласан. Маргааш тэдний шинжилгээний хариу гарна.

Гашуунсухайтад тусгаарласан 12 иргэний биеийн байдлыг ажиглаж байгаа. Тэдний ажиглалтын хугацаа маргааш дуусна.

Бид шинжилгээний хариу сөрөг гарсан иргэддээ дахин шинжилгээ хийнэ. Өнөөдөр 3000 оношлуур хүлээн авна. ХӨСҮТ 50 ортой тасагтай тусгаарлах иргэдээ хүлээн авч ажиллаж байна. ХӨСҮТ-д 8 хүний бүрэлдэхүүнтэй 4 баг ээлжилэн ажиллаж байна.

Тэгү хотод албан тоогоор 400, албан бусаар 400 гаран Mонголын иргэн байна гэдэг мэдээлэл бий. Бид иргэдийн судалгаагаа нягталж байгаа болохоор одоогоор эцсийн байдлаар хэчнээн иргэн байгааг тогтоохоор ажиллаж байна

Тэгү хотод сурдаг оюутнууд энэ сарын 20-ноос эхлэн амарч байгаа. Бид өнөөдөр Сөүл-Улаанбаатарын онгоц буухаас өмнө тэдгээр иргэдэд ямар арга хэмжээ авахаа холбогдох байгууллагууд ярилцан шийдвэр гаргана”  гэлээ.

ЭМЯ-н дээр 323002, ХӨСҮТ дээр 80086829 дугаарууд 24 цагаар ажиллаж, зөвлөгөө мэдээллийг өгч байгаа.

ЭМЯ өвчлөл гарч байгаа орнуудын оношилгоо, эмчилгээн дээр тулгуурлан заавраа өөрчилж байгаа гэнэ. Коронавирусийн эсрэг эмнэл зүйн судалгаа, туршилтууд дэлхийн олон оронд явж байгаа аж. Энэ мэдээллүүд бүгд эмнэл зүйн судалгаа, туршилтынхаа түвшинд явж байгаа гэдгийг онцоллоо.

Коронавирусийн генийг дарааллыг тогтоосны дараа вакцин үйлдвэрлэх боломжтой гээд АНУ, Израйль болон бусад улсуудад туршиж байгаа. БНХАУ-д эдгэрсэн хүний 

Тэгү хотын дарга 2.5 сая иргэнээ аль болох гэрээсээ битгий гар, шаардлага гарсан тохиолдолд утсаар зөвлөмж, зөвлөгөө ав гэж зөвлөж байгаа.

48185 Монгол Улсын иргэн БНСУ-д ажиллаж амьдарч сурч байгаа гэсэн мэдээлэл байгаа. Бид тэдгээр иргэддээ БНСУ-ын ЭМЯ болон манай яамнаас өгч байгаа зөвлөмж, зөвлөгөөг дагаж мөрдөөрэй гэж хэлмээр байна.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (19)

  1. Heseg hugatsaand Ali ch ulsaas irsen gadaad irgediig huleej avhgyi Mgl humuusiig shuud hotoos zaiduu 14 honog tusgaarlaj hyanaltanda avch uursduus ni zardliig ni garguulbal ersdel bagasgana shude

    0 0 Хариу бичих
  2. iim ersdeltei nuhtsuld ajilj b.gaa emch nariig daatgald hamruulah heregtei

    0 0 Хариу бичих
  3. цаана чинь лам нар ном хураал үрэл тараагаад байна гэнэ, яана даа. Сүмд мөргөөд халдвар авсан ном уншуулж үрэл идээд....

    0 0 Хариу бичих
  4. Солонгосоос ирэх онгоцыг хүлээж авахгүй гээд мэдэгдчих хэрэгтэй

    0 0 Хариу бичих
  5. yana daa ta nar min _ ene nislegee tur haachihbal yasiin be yadahdaa 14 honog

    0 0 Хариу бичих
  6. Солонгосоос ирэх онгоцыг хүлээж авхаа больё

    0 0 Хариу бичих
  7. manaihan onshluur gdg ymandaa 100 huwi itgeel yawuulaal bnu

    0 0 Хариу бичих
  8. manaih emnelgiin ajilchidaa ch maskaar hangaj chadahgui odo nuuts baihgui l geed bgaa shuu dee iim baij haldvar orj irvel yah ve. tiimees gadnaas irj bga humuusig mash sain tusgaarlaj horio tseer tavij hyanaltand bailgah heregtei shuu

    0 0 Хариу бичих
  9. Өвчин чирээд ороод ирэх вий дээ

    2 0 Хариу бичих
  10. Наадах чинь бас саунд сууцын бн лээ штээ.

    0 0 Хариу бичих
  11. Израйлын еврей нар л вакцин гаргах байх

    0 0 Хариу бичих
    • Тэд нар л тараасан байх

      0 0
  12. Краоке гэдэг дэмий юмаа бүр мөсөн хаах хэрэгтэй, хийх юмгүй гиюүрсэн хүмүүүсийг цуглуулдаг олиггүй газар болохыг өндөр хөгжилтэй орнууд үзэхгүй, юм үзээгүй мулгуй хүмүүс цугладаг газар юм билээ, буруу юмыг битгий улайран хөөцөлдөж буруу үлгэр дуурайл болоочээ. Монголчууд урдах орнуудынхаас арай ухаалаг уосууд юмсан.

    5 0 Хариу бичих
  13. Agaarin hilee haagaachee

    0 0 Хариу бичих
  14. Olnoor tsuglardag gazruudiin uil ajillagaa yagaad haagdahgui bn. Zarim karaokenuud ajillasaar

    2 0 Хариу бичих
  15. Наад солонгосоос ирж байгаа улсууд чинь сайн хянах шаардлагатай

    3 0 Хариу бичих
  16. Хорооллын эцэст байдаг хаяггүй олон өнгийн шилэн фасадтай христийн сүмд хэдэн мянган хүн цуглуулаад байнаа.

    5 0 Хариу бичих
    • Хоож тараа

      0 0
    • Хоож тараа

      0 0