"Хотол төгс" хэмээх "Төмөр хулгана" жилийн үхэр хөтөлсөн хүн

Та бүхэндээ сар шинийн мэнд хүргэе! Дэлхий даяар Chinese new year хэмээгдэх азиудын шинэ жилийг монголчууд бид мөн ч бахтай өөрийнхөө тооллоор тэмдэглэдэг билээ. Маргааш битүүний орой. Цагаан сарын шинийн нэгний өмнө дэлхий тэр аяараа цэмцийх шиг болно. Гэвч энэ жил аюулт өвчний заналхийлэл дор хотлоороо гэр гэртээ шинэлж, хамаатан садантайгаа онлайнаар золгоорой. Тоглоом наргианы завсар шүүмжлэл зэмлэл хавчуулан үхэр хөтөлсөн хүнээ хэрхэн шинжсэнийг харцгаая. 

Яг яаж шинжсэний нь уншиж чадаагүй ч зургий нь олсон тул энэ хавиараа шинжчлээ

Юуны түрүүнд тэр гутал нүдэнд туслаа. Би одоо хэд хэдэн үхэр шинжихэд дандаа өрөөсөн гутлаа сугандаа гавчуулж гүйсэн хүн байсийм даа. Энэ жилийн “хэмээх” нь арай Гутал төгс гэж байсныг нь андуурсым биш байгаа, нэг эргээд харчихад гэмгүй л юм. Мөн тэр өвдөгний хамгаалалттай байгаа нь анхаарал татав. Сонгуулийн жил гээд дарга нар нь хоёр өвдгөөрөө хорвоог туулахыг бэлгэдсэн байж болох юм. Ногоон дээлтэй байгаа нь одоо нойлын ногоон тэг гэдгийг ёгтлон харуулсан болов уу, бурхан. Цагаан бүстэй байгаа нь бүсээ близнагаар угаасныг тод илэрхийлжээ. Гартаа шилбүүр барьсан нь мань эр хөлөөрөө барьж чаддаггүйг нотолсон байна. Үс нь одоо яах гээд ч байгаан. Зүгээр үсчин орку удцымуу, зориуд каакраад байгаамуу. К-поп шиг л харагджийнэ. Нээх зохисон нтр гэхээргүй л юм.

Харин тэр үхрийн царай эвгүүмаа. Ам нь инээгээд байгаа хэрнээ нүд нь аймар юм. Эсвэл тэр хүнийг шархдуулж хаячаад зугтаж чадахгүйг нь мэдээд хараад зогсоод ч байгаамуу. Хүн нь ч бас эвгүй нугараад базаахгүй л харагджийнэ. За тэр үхрийн бие цэнкэр байгаа нь жийнстэй хамт угаалгын машинд угаагдсанаас болж. Харин тэр эвэр сүүл чих гурав нь ягаан юм. Хамар нь ч бас ягаан. Дэрчийтлээ даарчаад байгаам болуу. Гэдэс хөл нь шар байгаа нь жинхэнэдээ шар үхэр байсныг илтгэжээ. Тэр боожгойтой хэрнээ төмсөггүй байгааг л хар (би хоёр шар хольчих шиг боллоо).

Энэ бүхнээс харвал энэ жил хулгана жил гарах нь тун тодорхой байна. Зургийн улаан жааз дажгүй.

Харин одоо миний зурсан үхрийг сонжицгооё

Шууд харахад энэ зургийн зураач нь гараар зурдаг байснаа больж поверпоинт оролддог болсон нь илт. Гүүглээс баахан зураг цуглуулжээ. 

Зураг дээр яагаад ч юм хоёр хүн байна. Энэ жилийн гол дуулиан болох сонгуультай л холбоотой болов уу, сайн мэдсэнгүй. Нэг нь цэнхэр, нөгөө нь улаан зангиатай бөгөөд мөн өнгөтэй самбарууд барьжээ. Улаан самбартай нь нэлээн далайлгасан шинжтэй харагдана. Харин цэнхэр самбартай нь ер нь юм бодож байнуу гэмээр царайлжээ. 

Самбар дээрээ амлалтууд бичиж. Цаана нь тэнгэр дээр одоо попын хааны сүнс үзэгджээ. Тэрээр ёстой л үгээ хэлж байх шиг. Харин наагуур нь цаасан онгоцнууд хэрэн ниссэн нь аналын... бишээ саналын хуудас юм шиг байгаан. Мөн тэнгэрт нь долоон нар манджээ ☹. Байгалийн давагдашгүй хүчин зүйл юмсанж. 

Тэр цаана нь бас гартаа самбар барьсан зомбинууд салгалаад явж байна. Н.Энхбаяр, Ж.Батзандан, Но.Алтанхуяг гурав болуу хэмээн таалаа. Сайн харвал самбар дээрээ бас л амлалтууд бичсэн харагдана. 

Одоо үхэр лүүгээ оры. Үхэр нь үнээ байх бөгөөд нээх хүнд хөтлөгдөж барисан зүйл алга. Мөн шууд харахад л хулхин дээр нь цэцэг ургасан үхэр байх нь илт мэдэгдэж байна. Нэг нь цэнхэр дэлбээт, нөгөө нь улаан дэлбээт аж. (Энэ хоёр ямар ядаргаатай өнгөнүүд вэ!) Царай нь мансуурч, манарсан байх бөгөөд гартаа хадаг барин цагаан сардахаар улайрсан байгааг анзаарлаа. Корона вирус тэнгэр эзэлчээд байхад гол зэвсэг болох сум, элдүүр нтрээ хөсөр хаяжээ. Үхэр нь хэдийгээр маасаг зүүсэн авч хамраа сартайлган ил гаргасан нь түүнийг юу ч үл зогсоохыг илэрхийлэх аж. Туурайнуудыг нь сайн харвал хадаас хадсан байх бөгөөд Төр засгаас хөл хорьсон тул байрнаасаа хөдөлж эс чадахыг харуулжээ. Үхрийн хар цагаан зүс нь амьдралын хар цагааныг илэрхийлсэн байж магадгүй. Эсвэл хар цагаан дуугүй суугаад байдаг үхэр ч байж болно. Ер нь юугаа бодож хар цагаан үхэр тавьдаг байнаа. 

Дэргэд нь хулгана жил ирцэн “хувьтай хүн л үзнэ” гэж хөөрөөд ТТ хувьцаа тэврээд зогсож байна. Ишш тэр царайг нь хараад байгаарай.

Самбарт бичсэн “Уулыг нураана” гэсэн бичигнээс болж Уул тийм байгаам байна. Хүн нь сүх кармаалжээ. Мөн самбарт бичсэн усыг эргүүлнэ гэсэн бичигнээс болж Ус юу гэснийг хар. Тэгсэн хүн нь нэг блэндэр хармаалсан юм уу даа. Эргүүлбэл эргүүлчих л болтой юм. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (5)

  1. zurag haraad oorsdiinhoo oniig todorhoildog manaih shig uls alga

    0 0 Хариу бичих
  2. Хийдийн зурхайч энэ зургыг хараад хулгана жилийн ёрөнхий дүр төрхийг шинжиж ӨГДӨГ юмдаа. Гүй тэгээд тэр зургийг хэн зураадхав аа. Арай өөрөө зурчихаад тийм ийм гэдгүй л байлтай. Эсвэл тэр зураг зурхайн номонд аль эрт зурагдсан байх уу? Яадгийн болоо... учрыг тайлах хүн байна уу

    0 0 Хариу бичих
  3. Завтай байж болох ч ингэж тэнэгээ, хоосон толгойтой новш гэдгээ нотлох хүртэлээ битгий хийцгүйрч байлдаа

    1 0 Хариу бичих
    • Оо ёо ёо. Их завгүй, ухаантай, дүүрэн толгойтой хүн байх нь хяхяхя

      0 0
    • Чи мэдрэмжгүй дурак, эсвэл сэтгэл гутралын өвчтэй.

      0 0