"Хотол төгс" хэмээх төмөр хулгана жилийн зүг мөр гаргах зурхай

Эрт дээр цагаас эхлэн Цагаан сарын шинийн нэгний өглөө хот айлын ахлагч мөрөө гаргах зан үйлийг гүйцэтгэсээр ирсэн. Өрхийн тэргүүлэгч нар мандахын өмнө бүрэн хувцас өмсөж, морио унан цог хийморийнхоо зүг рүү чиглэн гараад овоонд очиж, цагаан эсгий дэвсэн идээ будааны зүйлийг залж, нутаг орны газар, усны эзэд болон эзэн сүлдэнд дээжийг өргөөд, тэнгэр сүлдэнд мөргөж, буян хишгийн зүгээсээ гэр рүүгээ хандан ирнэ. Энэ бэлгэдэл нь тухайн шинэ жилд нүүдэл, суудал, арилжаа наймаа, ашиг хонжоо, ан гөрөө хийх зэрэг элдэв үйлд цог хийморьтой байж, их олз омогтой эргэн ирж байхыг зөгнөсөн утгатай ажээ. Зүг мөрөө гаргангаа хийдэг нэгэн зан үйл нь жилийн цээр гаргах дом засал байдаг.

Монголчууд бүгд эсгий гэртээ мал маллан амьдарч байсан тэр эрт цагт ихээхэн сонирхолтой дом засал хийдэг байжээ. Өдгөө ч нийт монголчууд тэрхүү ёсыг эрхэмлэн, хүндэтгэлтэйгээр үйлдсээр ирсэн бөлгөө. Эрхэм хүмүүн нь Цагаан сар буюу Бар сарын шинийн 1-ний өглөө зүгээ гар­гахдаа тэр жилийнхээ хий­морийн зүгт гарч, буян хишгийн зүгээсээ эргэж ирнэ. Ингэхдээ аз хий­морьтой, буян хишигтэй байвал тэр жилдээ олз омогтой байхыг бэлгэддэг заншилтай. Гарч буй жилийн тухай хүний суудлын хөлөл нь Хар нохойн ам Хийморийн зүгт давхцаж байвал Хийморийн зүг гаралгүй буян хишгийн зүгээс гарч хийморийн зүгээс ирнэ.
 Энэхүү уламжлалт ёсыг эрхэмлэн ирж буй билгийн тооллын төмөр хулгана жилийн Сар шинийн нэгний өглөө хэн хэрхэн зүг мөрөө гаргах зурхайг хүргэж байна.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (3)

  1. Bi mogoi jiltei ene jil hulgana jilde her bh a harj unshih gsn ym nadd tuslaach

    0 0 Хариу бичих
  2. geriihenteige zolgolt hiucheed zugee gargahuu?

    0 0 Хариу бичих
    • zvgee gargachr orj ireed zolgoltoo hiine shvv

      0 0