Дотоод хэргийн их сургуулийн сонсогчдыг өндөржүүлсэн бэлэн байдлын хоёрдугаар зэрэгт шилжүүлэн ажиллуулж байгаа аж.

Короновирусийн тархалтаас урьдчилан сэргийлэх зорилгоор, цагдаа дотоодын цэргийн ангийн бие бүрэлдэхүүнийг ЦЕГ-ын дарга, дотоодын цэргийн командлагчийн тушаалаар хоёрдугаар сарын 13-наас эхлэн өндөржүүлсэн бэлэн байдлын хоёрдугаар зэрэгт шилжүүлэн ажиллуулж байгаа юм байна.

Нийслэл Улаанбаатар хотод оршин суудаг Дотоод хэргийн их сургуулийн 164 сонсогчийг энэ сарын 20-ноос эхлэн нийтийн хэв журам сахиулах, замын хөдөлгөөний зохицуулалтад нэмэгдлээр ажиллуулж эхэлжээ.