Гадуурхагдсан одой хүүд 300 мянган долларын хандив цуглуулжээ

Австралийн уугуул абориген үндэстэн Яррака Бэйлес есөн настай Куаден хүүгийнхээ бичлэгийг нийгмийн сүлжээнд тавьж хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг гадуурхан дээрэлхэж байгаа бодит үнэнийг илчилсэн. Одой хүү уг бичлэгт цаашид амьдрахыг хүсэхгүй байгаагаа нулимс дуслуулан өгүүлсэн байдаг. Бусдаас өөр гэдгээ мэдэрсэн бас байнга гоочлуулж байдаг хүү бүр зургаан настайдаа л амиа хорлохоор оролдож байсан тухай ээж нь өгүүлсэн. Мөн өдөр бүр хүүгээ сургуулиас нь авахдаа зодуулж дээрэлхүүлсэн байдгийг хэлээд эцэг эхчүүд, багш нарыг үүнд анхаарал хандуулж, хүүхдээ хүмүүжүүлэхийг бас тэгш эрхийн талаар ойлголт өгөхийг сануулсан юм. 

Ярракагийн бичлэгийг үзсэн Америкийн жүжигчин Брэд Уилльямс GoFundMe сайтад хүүд Диснейлэнд үзүүлэх зорилгоор хандивын аян нээжээ. Хоромхон зуурт энэхүү санд 300 мянган доллар цугларснаар барахгүй Австралийн Рэгбигийн үндэсний баг Куаден хүүг цэнгэлдэхдээ урьж, тэмцээнээ нээлгэхээр болсон байна.

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (3)

  1. Энэ худлаа гэсэн шүү. Худлаа жүжиглээд ээжтэй хамт хоокс хийсэн гээд л байна, гадуур.

    0 1 Хариу бичих
  2. Том болоод амжилт үзүүлнэ зүгээр.

    3 0 Хариу бичих
  3. Australia ch ene jil mash hatuu bna da mun rugby giin od n awgai 3 huuhedee shataaj alsan gadnaas irj bgaa asia nuudiig ad uzne udakhgui goroo amsaj ehelj bna da

    0 0 Хариу бичих