БНСУ-ын Тэгү хотод шинэ төрлийн коронавирусийн халдварын тохиолдол 156 байсан бол саяхан 204 болж нэмэгджээ. Халдварын ихэнх тохиолдол Тэгү хотын зүүн өмнөд хэсэгт орших сүмийн цуглаанд оролцсон хүмүүсээс илэрсэн байна.

Сүмийн цуглаанд оролцсон халдвартай нэг иргэний нэгдүгээр хавьтагч сүмийн 1001 хүн, тэдгээрээс хоёрдугаар хавьтагч 3474, гуравдугаар хавьтагч 4860 нийтдээ 9335 хүнд нэн яаралтай шинжилгээ хийх шаардлагатай байгааг эх сурвалжууд дурдлаа. Эхний хавьтагч 1001 хүнээс халдварын ханиалгах, хямрах зэрэг шинж тэмдэг илэрсэн 500 гаруй хүн байгаа аж.

Солонгосын Засгийн газраас 2.5 сая хүн амтай Тэгү болон Чондо хотыг "тусгай бүс" -ээр зарлаад байна. Мөн Сөүл хотын төв хэсэгт олныг хамарсан үйл ажиллагаа, жагсаал цуглаан хийхийг хориглов.