“Эрдэнэс Тавантолгой”-н IPO гаргах бэлтгэл ажил дууссан

“Эрдэнэс Тавантолгой” компанийн олон улсын зах зээл дээр IPO гаргах асуудал Монгол талаасаа бэлтгэл ажил дууссан гэдгийг тус компанийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг хэллээ.

Тэрбээр, "Компани олон улсын хөрөнгийн бирж дээр гарсны дараа дотоодын хөрөнгийн биржид гарна. Учир нь эхлээд олон улсын хөрөнгийн бирж дээр гарч компанийн үнэ цэнийг тогтоох юм. Ингэснээр дотоодод үнэ тогтоход дөхөм болно" гэв. 

Тавантолгой ордын Зүүн цанхийн ашиглалтын тусгай зөвшөөрлийг “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн охин компанид эзэмшүүлж, түүнийхээ 30 хүртэлх хувийг олон улсын хөрөнгийн биржээр дамжуулан хөрөнгө оруулагчдад санал болгохоор болсон. Үлдсэн 70 буюу түүнээс доошгүй хувийг “Эрдэнэс-Тавантолгой” ХК эзэмших юм.

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)