280 сая төгрөгийн хохирол учруулсан 13 зөрчлийг илрүүлжээ

Экологийн цагдаагийн албаны албан хаагчид 280 сая төгрөгний хохирол учруулсан гэмт хэргийн шинжтэй 13 зөрчлийг илрүүлжээ. Тус албаны Эрүүгийн цагдаагийн хэлтсийн алба хаагчид 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдрөөс 18-ны өдрийн хооронд хууль бусаар мод бэлтгэх гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр Сэлэнгэ аймгийн Хүдэр, Ерөө, Мандал сумын нутагт албан томилолтоор ажилласан байна.

Хяналт, шалгалтаар ажиллах хугацаанд  гарал үүслийн гэрчилгээгүйгээр хууль бусаар мод бэлтгэж байгаль экологид 280.130.400 төгрөгний хохирол учруулсан гэмт хэргийн шинжтэй 7, албан тушаалын гэмт хэргийн шинжтэй 1, зөрчлийн шинжтэй 5 үйлдлийг илрүүлж Сэлэнгэ аймаг дахь Цагдаагийн газар, Мандал сум дахь сум дундын цагдаагийн хэлтсийн тоо бүртгэлд оруулжээ. Мөн эд мөрийн баримтаар цахилгаан хөрөө 2, мод 431.3 куб.метр, тээврийн хэрэгсэл 3, баримт бичиг 5-ыг тус тус хураан авч харьяаллаар хүлээлгэн өгөв.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)