Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй компаниуд 2019 оны санхүүгийн тайлангаа ирүүлсээр байна.  “Дархан нэхий” ХК 2019 онд 20.2 тэрбум төгрөгийн борлуулалтын орлоготой ажиллажээ.

Энэ нь өмнөх онтой харьцуулахад 12 хувиар буурсан үзүүлэлт болжээ. Тус компани тайлант хугацаанд 2.3 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан нь өмнөх оноос 2.2 дахин өссөн үзүүлэлт боллоо. Мөн гадаад валютын ханшийн зөрүүнээс 10 сая төгрөгийн ашигтай ажилласан байна. “Дархан нэхий” ХК байгальд ээлтэй, эко технологиор малын арьс, шир, түүхий эдийг дахин боловсруулж дээл, гутал зэрэг бүтээгдэхүүнийг дотоодын болон гадаадын зах зээлд гарган ажиллаж байна.