Налайхын замд буюу Улаанбаатар хотоос Хонхор явах замд өчигдөр орой 19:30 цагийн орчимд зам тээврийн ноцтой осол гарсан талаар бид өмнө нь мэдээлсэн.

Тодруулбал, уг осол 19:30 цагт Хьюндай Соната маркийн автомашины жолооч Э нь “Морь барьдаг” ХХК-ийн Налайх-Дүнжингарав чиглэлийн нийтийн тээврийн автобустай /Хьюндай Айр Сити 540 марк/ мөргөлдөж улмаар суудлын автомашин болон автобус замын хажуу руу унасан байна. Замын цагдаагийн газарт 20:55 цагт уг ослын талаарх дуудлага иржээ.

Ослын улмаас зорчигч  37 настай эрэгтэй Б нас барж, 14 хүн хүн бэртэж, ГССҮТ рүү хүргэгджээ.