Хэдэн хувьцаатай хүн, хэчнээн төгрөгийн ногдол ашиг хүртэх вэ

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ТУЗ хуралдаж 1072 хувьцааны ногдол ашиг хуваарилахаар болсон билээ. Дээрх шийдвэртэй холбогдуулан eagle.mn Монгол улсын хэчнээн иргэн, тус бүр хэдэн ширхэг хувьцаа эзэшиж, хэдэн төгрөгийн ногдол ашиг хүртэх талаар мэдээлэл бэртгэн хүргэж байна. Монгол Улсын Засгийн газар 2012 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нийт хувьцааны 20 хувь болох гурван тэрбум ширхэг хувьцааг тус оны дөрөвдүгээр сарын 11-нээс өмнө төрсөн, иргэний шинэчилсэн бүртгэлд хамрагдсан иргэн бүрт үнэ төлбөргүй эзэмшүүлэхээр болсон. Ингэснээр нэг иргэн 1072 ширхэг хувьцаа эзэмших болсон юм. Тухайн үед Засгийн газраас 1072 ширхэг хувьцааг нэг сая төгрөг буюу нэг ширхэг хувьцааны нэрлэсэн үнийг 933 орчим төгрөгөөр үнэлж тооцсон байдаг.  “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 15 тэрбум ширхэг хувьцаатай бөгөөд үлдсэн 80 хувийг Засгийн газар, ААН-үүд эзэмшиж, биржид арилжаалахаар анхлан төлөвлөсөн. Өнөөдрийн байдлаар 90 төгрөг хэмээн тогтоосон. Одоогоор тус хувьцааг 2.5 сая иргэн эзэмшиж байна.

Хувьцааг Монгол Улсын иргэн,  ахмад настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд олгосон нэг сая төгрөг, оюутны сургалтын төлбөрт олгосон нэг сая төгрөгийг аваагүйгээс гадна 2012 оны дөрөвдүгээр сарын 11-ний өдрөөс өмнө төрсөн иргэд эзэмших эрхтэй. Харин хойш төрсөн иргэд эзэмшихгүй юм. Түүнчлэн 2011.04.01-2012.04.11 өдрийн хооронд нас барсан, Монгол Улсын харьяатаас гарсан иргэдэд хувьцаа эзэмшүүлээгүй байна. “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааг иргэдэд эзэмшүүлэхдээ Хүний хөгжлийн сангаас хишиг хувь хүртсэн мөнгөн дүнгээр хасагдуулжээ. Өөрөөр хэлбэл,

-2011 онд оюутан сургалтын төлбөр 500.000  төгрөг

-2012 онд оюутны сургалтын төлбөр 491.960 төгрөг

-2011 онд эрүүл мэндийн даатгал 8.040 төгрөг

-Ахмад болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд олгосон  сая төгрөг хүртэл хэлбэрээр хувьцаагаа авсан бол 1072-оосоо хасагдана гэсэн үг. Тухайлбал, та 2011 онд эрүүл мэндийн даатгалын 8040 төгрөгийн хишиг хувь хүртсэн. Тэгвэл таны 8040 төгрөгт ногдох 9 ширхэг хувьцаа 1072 хувьцаанаас хасагдаж, тухайн иргэн 1063 хувьцаатай үлдсэн гэсэн үг. Бодох аргачлал нь (1072*8040) / 1 000 000 = 8.61888 ≈ 9 болно. Дараа нь 1072 – 9 = 1063 гарч байна. Мөн иргэн  Болор оюутан байхдаа 2011 онд сургалтын төлбөр хэлбэрээр 500 000, эрүүл мэндийн даатгал хэлбэрээр 8040 төгрөг нийт 508 040 төгрөгийн хишиг хувь хүртжээ. Тэгвэл түүнд 527 ширхэг хувьцаа байна. Бодох аргачлал нь (1072*508040) /1000000 = 544.618 ≈ 545 болно. Дараа нь 1072-545=527 хувьцаа үлджээ. Нэгж хувьцааны үнэ 90 төгрөг. Тэгвэл иргэн Болорт 527*90=47430 төгрөгийн хувьцаа байгаа юм. Энэ мэтчилэн та ч гэсэн хувьцаагаа бодоорой.

2016 оны УИХ-ын сонгуулийн үеэр иргэд Засгийн газарт хувьцаагаа худалдаж 300 мянган төгрөг авсан. Зарим нь 300 мянган төгрөгөө бүрэн авч, нэг хэсэгт нь 200, 100 мянга дутуу орж ирсэн нь ч бий. Тэдгээр иргэн хувьцаагаа хэрхэн авах талаар мэдээлэл хүргэе. Хэрэв та тэр үед Засгийн газарт хувьцаагаа худалдаж 300 426 төгрөг авсан бол 322 ширхэг хувьцаа хасагдаж 750 ширхэг хувьцаа эзэмшинэ. Харин хувьцаагаа худалдаж 200 284 төгрөг авсан бол 215 ширхэг хувьцаа хасагдаж 857 ширхэг, 100 142 төгрөг авсан бол 108 ширхэг хувьцаа хасагдаж 964 ширхэг хувьцаа эзэмших юм. Эдгээр хэлбэрээр мөнгөн тэтгэмж аваагүй иргэд болон Засгийн газарт хувьцаагаа арилжаагүй тохиолдолд таны  хувьцааны тоо 1072 ширхэг байх ёстой. Үүнийгээ та Засгийн газраас тогтоосон нэгж хувьцаанд хуваарилах ашиг болох 90 төгрөгөөр үржүүлэн бодож, хэдэн төгрөгийн ногдол ашиг хүртэхээ мэдэж болох юм.

 Иргэд 1072 хувьцаагаа авахын тулд заавал үнэт цаасны данстай байх ёстой. Учир нь тодорхой хугацааны дараа “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцааг хөрөнгийн бирж дээр албан ёсоор арилжиж эхэлсний дараа данстай хүмүүс энэ дансаараа дамжуулан хувьцааны ногдол ашгаа авах, зарах гэх мэт захиран зарцуулах эрхтэй болно. Эхлээд та данс “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцаа эзэмшигч эсэхээ шалгах хэрэгтэй. Ингэхдээ Үнэт цаасний төвлөрсөн хадгаламжийн төвийн www.schcd.mn цахим хуудас руу нэвтрэн өөрийн регистрийн дугаарыг кирилл үсгээр шивж оруулан шалгах юм.

Хувьцаа эзэмшигч эсэхээ мэдсэний дараа Монголын хөрөнгийн биржийн  www.mse.mn хуудаст хандан бүртгэлтэй брокерийн компаниудаас сонгоно. Брокерийн компаниа сонгохдоо

-Үйл ажиллагаа явуулсан туршлага, нэр хүнд

-Тогтмол үйл ажиллагаа явуулдаг эсэх

-Байршил, техник тоног төхөөрөмж, харилцах боломжууд гэх мэтийг анхаарна.  Мөн данс нээлгээгүй тохиолдолд брокерын компанид хандан дансаа нээлгэнэ.  Сонгосон брокерийн компанидаа очихдоо

-Иргэний үнэмлэх

-Төрсний гэрчилгээ /насанд хүрээгүй хүүхдийн/

-Сонгосон брокерийн компани руу холбогдон дэлгэрэнгүй мэдээлэл, зөвлөгөө авч болно.

-Брокерт хандан данс нээлгэснээр та хувьцаагаа өөрийн дансанд баталгаажуулсан гэсэн үг юм. Монголд үйл ажиллагаа явуулж буй брокерийн компанийн мэдээллийг дээр дурдсан Хөрөнгийн биржийн цахим хуудаст нэвтрэн мэдээллээ аваарай. Түүнчлэн хувьцааныхаа мэдээллийг 158989 дугаарт регистрийн дугаараа латин үсгээр илгээн авах боломжтой. Тухайлбал, таны регистер ПЕ9......7 бол та PYe9......7 гэж илгээгээрэй.

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (4)

  1. миний би охад хувсаа авагүй учарас

    0 0 Хариу бичих
  2. 1072 хувьцааг зарим нэг хүнд дутуу заримд нь бүр ѳгѳѳгүй яваа

    0 0 Хариу бичих
  3. 2012 onii hvvhed anh hutsaand bvrtgvvlsen tegeed boroker deer ochihod dans neehgvi geed bhii yagaad

    0 0 Хариу бичих
  4. Одоо энэ Номингийн хувьцаа, Женько Тур гэсэн хувьцаанууд бүр өсөхгүй шүү, хэдэн жилийн өмнө л авсан ямарч нэг улаан мөнгө харсангүй энэ хувьцааг зарна

    0 0 Хариу бичих