Коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор нийтийн тээврийн ариутгал, халдваргүйжүүлэлтийг эрчимжүүлэх чиглэлийг холбогдох байгууллагуудад өгсөн билээ. Энэ хүрээнд Нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүхээр ахлуулсан ажлын хэсэг нийтийн тээврийн ариутгал, цэвэрлэгээ хэрхэн хийж байгааг шалгаж, зөвлөмж хүргүүлжээ. Нийслэлээс өгсөн үүрэг чиглэлийн дагуу “Сутайн буянт” ХХК, “ЭмСИД” ХХК, “Автотерминал” ХХК, “Тэнүүн Огоо” ХХК, “Эс Энд Эй” ХХК зэрэг нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгжүүд амралтын өдрүүдэд иж бүрэн цэвэрлэгээ хийж, мэргэжлийн байгууллагаар бүрэн ариутгал, халдваргүйжүүлэлт хийлгэсэн байна.
Сонирхуулахад, нийтийн тээврээр энгийн үед өдөртөө давтагдсан тоогоор 600 гаруй мянган зорчигчийг тээвэрлэдэг байсан бол энэ үед 358 мянган зорчигчид тогтмол үйлчилж байгаа аж.