Хубэй мужийн хорио цээрийн дэглэмийг чангатгалаа

Хоёрдугаар сарын 16-ны албан ёсны тоо баримтаас үзвэл, Covid 19 вирусийн голомт болох Хубэй мужид 100 хүн нас баржээ. Энэ нь бямба гарагаас 139-ээс буурсан үзүүлэлт аж. Ням гарагт нийт 1933 шинэ тохиолдол бүртгэгдсэн нь өмнөх өдрөөс бараг таван хувиар буурсан үзүүлэлт бөгөөд өвчний шинэ тохиолдол гурван өдөр дараалан буурчээ.
Ихэнх шинэ тохиолдол, нас баралт Хубэй мужийн төв Ухань хотод гарч байгаа тул эрх баригчид энэ бүс нутагт хорио цээрийн дэглэмээ чангатгаж байна. Тухайлбал ням гарагаас эхлэн бүс нутгийн 60 сая иргэнийг яаралтай нөхцөл байдал үүсээгүй тохиолдолд гэрээсээ гарахыг хоригложээ. Түүнчлэн нэг өрхөөс нэг л хүн гурав хоног тутамд гэрээсээ гарч хоол хүнс шаардлагатай зүйл авч болно. Орон сууцны хорооллоос гадагш нэвтрэх ганц хаалгыг эрүүл ахуй, цагдаагийн хяналт дор нээлттэй байлгах бөгөөд зочид буудал, хүнсний дэлгүүр, эмнэлгийн үйлчилгээнээс бусад бүх үйлчилгээний газруудыг хаалаа.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)