Дуучин, хөгжмийн зохиолч Элтон Жон уушгины хатгалгаа өвчний улмаас Шинэ Зеландад хийж байсан тоглолтоо дундаас нь цуцалжээ. 72 настай дуучин шүтэн бишрэгчдээсээ уучлал хүсэж, тайзнаас буухдаа нулимсаа барьж дийлэхгүй байв.

I want to thank everyone who attended the #EltonFarewellTour gig in Auckland tonight. I was diagnosed with walking pneumonia earlier today, but I was determined to give you the best show humanly possible. pic.twitter.com/5hBSJNqWl1 — Elton John (@eltonofficial) February 16, 2020

Хожим Элтон Жон өөрийн инстаграм хуудсааар дамжуулан тоглолтонд оролцсон бүх хүмүүст талархал илэрхийлжээ. Тэр шоу эхлэхээс хэдхэн цагийн өмнө бие нь тавгүйрхэж хатгаа туссанаа мэдсэн ч тайзан дээр гарсан байна. Харамсалтай нь хоолой нь үнэхээр гараагүй аж.

Хуваарь ёсоор Элтон Жоны баг хоёрдугаар сарын 18, 20-нд Окландад дахин хоёр тоглолт хийгээд Австралид очих ёстой. Гэхдээ төлөвлөсөн тоглолтоо цуцлах эсэх нь одоогоор тодорхойгүй байна.