Нийслэлийн онцгой комиссоос ариутгал халдваргүйтлийг эрчимжүүлэх шийдвэр гаргасан билээ. Энэ дагуу нийслэлийн нутаг дэвсгэрт худалдаа үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуйн нэгжүүд болон СӨХ, нийтийн эзэмшлийн гудамж зам талбайд халдваргүйжүүлэлтийн ажил өрнөж байгаа аж. Уг ажлыг ариутгал халдваргүйжүүлэлтийн тусгай зөвшөөрөлтэй компаниуд гүйцэтгэдэг.
Өнөөдөр гэхэд ариутгал халдваргүйтгэлийн тусгай зөвшөөрөлтэй “Баяндэмбэрэл” ХХК өнөөдөр Баянзүрх дүүргийн 3, 18 дугаар хорооны нийтийн эзэмшлийн зам талбай, хогийн бункер, орц зэрэг байршлуудад ариутгалын ажлыг тусгай багаж, тоног төхөөрөмж, бодисоор ариутгажээ.