Коронавирусийн халдвараас сэргийлэхийн тулд олон нийтийн газраар явахгүй байх, нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулахгүй байхыг анхааруулсан. Энэ хүрээнд нийслэлийн харьяа эрүүл мэндийн байгууллагад иргэдийн хөдөлгөөнийг хязгаарлах үүднээс 24 цагийн зөвлөгөө өгөх утас ажиллуулж байгаа юм байна.
Дашрамд дурдахад, коронавируст халдвартай холбоотой улсын хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбоотой цаашид яаралтай авах арга хэмжээний талаар Эрүүл мэндийн сайдаар ахлуулсан ажлын хэсэг хуралдаж байна.