ТЕГ-ын дарга асны охин хүн амины хэрэгт холбогджээ

АНУ-ын ТЕГ-ын дарга байсан Жон Негропонтегийн охиныг хүн амины хэрэгт сэжиглэж байгаа талаар “Вашингтон пост” сонинд мэдээллээ. Сэжигтэн София Негропонте 27 настай бөгөөд Мерилэнд мужийн Бетесда хотод 24 настай иргэн Юсуф Расмуссеныг хөнөөсөн байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдоод байгаа аж. Сэжигтнийг баривчилж, цагдан хорьжээ.  

Цагдаагийн газрын мэдээлснээр, гэмт хэрэг энэ долоо хоногийн эхээр гарчээ. Нэг иргэн цагдаагийн газар руу утасдаж, нэгэн өрөөнд хүзүүний хэсэгтэй хутганы шархтай нас барсан хүн байгаа талаар мэдээлэл өгсөн аж. Цагдаа нар дуудлагын дагуу хэргийн газарт очиход София Негропонте хамт байсан бөгөөд хохирогчийн дээр хэвтсэн байдалтай байсан гэнэ. Тэрээр Ю.Расмуссенийг таньдаг байсан бөгөөд таарамжгүй харилцааны улмаас хөнөөсөн гэж эхний байдлаар үзэж байгаа юм байна.

София Негропонте, Юсуф Расмуссен.

Сэжигтний эцэг Жон Негропонте нь 2005-2007 онд АНУ-ын ТЕГ-ыг удирдаж байсан бөгөөд дараа нь төрийн нарийн бичгийн даргын орлогчоор дэвшсэн, өмнө нь Филиппин, Мексик, Ирак, Гондураст Элчин сайдаар сууж байсан нэгэн. .Тэрээр Гондураст элчин сайд байхдаа Софияг үрчилж авчээ.    


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)