ОХУ-ын Европын хэсэгт энэ жил хавар урьд өмнөхөөс эрт ирэх шинж илэрч байгаа гэнэ. Цаг уурын албаны дарга Роман Вильфанд ТАСС агентлагт өгсөн ярилцлагадаа ингэж хэлжээ.
Ердийн үед хаврын улирал гуравдугаар сарын 20-нд болдог гэж дундажлаж тооцдог юм байна. Харин энэ жил өвөл дулаан байсан тул олон жилийн дунджаас эрт дулаарна гэж Р.Вильфанд хэлсэн байна. Хаврын шинж тэмдэг одоо ч Европын хэсгийн зарим нутагт илэрч байгааг тэрээр онцолжээ. ОХУ-д энэ өвөл цасан бүрхүүл тогтдог зарим газарт бүрхүүл тогтож амжаагүйгээр үл барам өвөлдөө мөсөөр бүрхэгддэг зарим нуур цөөмүүд бүхэлдээ бүрхэгдэж амжилгүйгээр хавартай золгож байгаа аж.
Хавар эрт ирэх нь зүрх судасны өвчтэй хүмүүст таагүй нөлөөлдөг байна.