БНХАУ-с 42 монгол иргэн ирсэн талаар Төмөр зам дахь цагдаагийн газраас мэдээллээ. Тодруулбал, 34 том хүн, найм нь хүүхэд байна. Тэднийг Улаанбаатар төмөр замын Замын-Үүд өртөөнд байрлах “Жинчин” зочид буудалд байрлуулж байгаа аж. Иргэдийг байрлуулах, тээвэрлэх, хамгаалах ажлыг Төмөр зам дахь цагдаагийн газраас гүйцэтгэсэн байна.
