Сайдын уриалга

БНХАУ-аас гаралтай коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлж, халдвараас хамгаалахад төр, аж ахуйн нэгж, иргэн бүр анхааралтай, нэгдмэл байх хэрэгтэйг Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл уриаллаа. Түүний уриалгыг хүргэе. 

Тэрбээр, “Шинэ коронавирусийн халдвар хэзээ намжих нь одоогийн байдлаар тодорхойгүй байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга Тедрос.А.Г “Улс орон бүр коронавирусийг цар тахлын хэмжээнд хүргэхгүйн төлөө одоо бололцоотой бүхнээ хийхгүй бол маргааш оройтно” гэдгийг анхаарууллаа. Төр, засаг шуурхай шийдвэрүүдийг цаг үеийн байдлыг үнэлэн гаргаж буйг та бүхэн маань мэднэ. Өвчин хэнийг ч ялгадаггүй билээ. Иймээс монгол хүн бүрээ халдвараас хамгаалахад иргэд, олон нийтийн оролцоо тун чухал. Төрийн болон төрийн бус байгууллагууд, аж ахуйн нэгж, компаниуд өөрийн ажилчид, тэдний ар гэрийг, СӨХ оршин суугчдаа, нийгмийн ажилтан баг, хороо,хэсгийн дарга нар харъяа иргэдтэйгээ тулж санаачилгатай ажиллах шаардлагатай. Яаж ажиллах юм бэ? Юу хийх юм гэж үү? Энэ их энгийн. Төр, засаг, Улсын онцгой байдлын комисс, Эрүүл мэндийн яам гээд иргэд, улс орноо аюулт өвчнөөс хамгаалахын төлөө гаргаж байгаа шийдвэр, авч байгаа арга хэмжээг анхаарч хэрэгжүүлэх, дагаж мөрдөх л учиртай. Үүнд дээр дурдсан болон дурдагдаагүй бүх газар оролцож иргэддээ тусалж тэднийгээ дэмжих. Улс төрийн намууд, долоон мянга гаруй төрийн бус байгууллага, ахмад, эмэгтэйчүүд, залуучуудын, сурагчдын холбоо Та нар маань хаана байна вэ. Нэгдсэн зохион байгуулалтад орж амны хаалт оёж эмийн сангуудад нийлүүлж үгүйдээ ойр тойрныхноо, гишүүдээ хангаасай. Орц гарцаа өдөр бүр цэвэрлэж хүн бүрт байнга гараа угаахыг сануулж, ээж аавууд үр хүүхэд, хөгшид хөвөөддөө халуун хоол унд хийж өгч, байгууллагууд ч ажилчдынхаа хоол ундны чанарыг сайжруулаасай. Бие биендээ шаардлага тавиасай. Халдвар гарсан орнуудад мэдсээр байж бүү зорчоосой. Бидний орхигдуулсан дутууг та бүхэн маань нэмээрэй. Ингэж л эрвийх дэрвийхээрээ хөдөлж байж хүн төрөлхтнийг донсолгоод байгаа вирусийн давалгаанаас цохилт багатай гарахаас бус Цагаан сарын маргааныг үргэлжлүүлэн өрнүүлэх нь оновчтой шийдэл огт бус санагдана. Эцэст нь хэвлэлийнхэндээ хандаж хэдэн үг хэлье. Коронавирусийн халдварын тохиолдлыг анхлан мэдээлэхэд тэмүүлэхээс илүүтэй ард түмнээ, ажилчдаа, хүн бүрээ хамгаалахын төлөөх санаачилга бүрийг түгээн дэлгэрүүлэх хөдөлгөөн өрнүүлэхийг уриалж байна. Энэ л сэтгүүлзүйн үүрэг мөн гавъяа билээ. Хэнэггүйн улмаас халдвард өртвөл халаглахад ч оройтсон байхыг улс орны бодит жишээ бидний өмнө байна. Хэн бэлтгэл сайн хангана тэр ялдаг хуультай. Хайртай хүмүүсээ хамтдаа хамгаалцгаая” гэжээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (26)

  1. Сарангэрэл сайд сайн ажиллаж байна. Бүгд заавар өгөх зөвлөмжөө дагаж мөрдөе

    1 0 Хариу бичих
  2. Ogloo bolgon Ard tymendee medeeleh heregtei KO wirysiin talaar medeelehgyi bol Amitanii am harj tedniig l dagah bno Boditoi ynen zow medeelel sonsoj baimaar bn UB hot gishgeh gazargyi boltol ni olon dawhar barilga barisan Ene ni mash hortoi owchin garsan tohioldold Yynees uridchilan sergiilj taraan bairaluulj Nyylgen shiljyyleh heregtei OROITOOGYI bgaa yed ni Tatgaa tytgeegyi hesegiig arai hol geed daraalal togtooh ni ertnees awah araga hemjee Eksport Importiin Damjin ongorch bgaa Olon ulsiin galt tereg bygded hatuu hyanalt hariutslaga sonor sergej Ariutgal Haraa hyanalt DEED hemjeend bailgah yostoi do Eh Oron Ard tymnee hairlahdaa bichlee Minii ard tymen owchiloh yosgyi Eryyl mendee sain sahi ARD TYMEN ilyy uhaantai gedegiig bainga sanaj bai Owshoor JDY tender zeel awsan nohodoos Tor mongoo awch Ene ayult owchin A/tymend zartsuulah ni zohimjtoi boloi

    0 0 Хариу бичих
    • Өдөр бүрийн 11 цагт өргөн бүрэлдхүүнтэйгээр тогтмол мэдээлэл хийж байгаа шүү дээ! Мэдэхгүй юмаа заавардах гээд байхаа больж үз!

      0 0
  3. Ard irgediinhee tuluu ayult ene uvching eh orondoo oruulahguin tuluu torgon hiliin manaand nud chavchihgui manaj zogsoo tsereg shig setvel ni shanalj baigaa eruul mendiig hun burt yalgalgui hurgehin tuluu noiroo hasaj setgelee chileej baigaa jiriin negen eh hun bol erhem said emegtei ih zutgej baigaad talarhaj bna Uls tur alvan tushaal bolohoor am helee uralduulan yaridag uls turiin NAMuud TBB-d biruisgui gazar haigaad garaad yavchihsan yum bolov uu

    1 0 Хариу бичих
  4. ХИЛ ХИЛ ХИЛ. Цагаан сар огт хамаагүй. Хилээр орж ирээгүй тохиолдолд бид Корона зохиож чадахгүй

    0 0 Хариу бичих
  5. Sain ajillaj bn bugd hicheeh heregtei.Baiguulga,delguur,oron suuts,ail buhen,emiin sanguud geed oir ochimiin gazaraa ariutgal hiivel sain l bn.

    0 0 Хариу бичих
  6. Сараа сайд сайн ажиллаж бна ард түмнээ л хамгаалахын төлөө зүтгэж бгаад талархал илэрхиильё

    1 0 Хариу бичих
  7. Аливаа зүйл хэтрэхээрээ эвгүй байдаг. Сайд сайн ажиллаж бгаа . Гэхдээ...

    1 0 Хариу бичих
  8. Олуул нэг дор амьдардаг орон сууц түүний цахилгаан шат маш их вирус дамжуулдаг гэж Хятадын нэг саыт дээр бичжээ.Оронсууцны агааржуулагч Бол бас вирус дамжуулагч болж байна гэж бичжээ.Тиймээс Сөх үүд маш сайн ажиллах хэрэгтэй юм билээ.Олон давхар байшинд агааржуулагчаар дамжиж маш олон хүнд халдвар дамжсан гэсэн шү.

    1 0 Хариу бичих
  9. жавьжиндаа боорцог хийчихсэн юм шиг нээх сонин татуулцын. тор банзрагчийн охин бас нүдээ яацан байв даа. зовхины зуузаан бүлцгэр өөхөн дээр нь гүн үрчлээ суулгацан. манай пластик хөгжихгүй ээ, бүтэхгүй.

    0 0 Хариу бичих
  10. сайдаа, сүрьеэ чинь юу болсон бээ. түрүүчээсээ эдгэрч байна уу, айлын хүүхэд эмчилгээгээр алж, эмэнд дасалтай сүпер нян төрүүлж бна уу. за за, та ч ойлгохгүй байх лдаа.

    0 0 Хариу бичих
  11. Хий уриалж, лоозогнож байхаар хяналтанд бгаа хүмүүс, шинээр илэрсэн сэжигтэний талаар тодорхой мэдээлэл өдөр бүр өгч байгаач!

    0 0 Хариу бичих
  12. Бүгдээрээ дор бүрнээ хичээх хэрэгтэй.Бид бүгд адилхан л хүн.Ухамсартай амьдарья.Тэр БаянӨлгийн сэжигтэй гээд бсан хүний талаархи мэдээлэлийг цуглуулахад гаргасан зардлыг өөрөөр нь төлүүлэх хэрэгтэй.Татвар төлөгчдийн мөнгийг зөв хэрэгтэй зүйлд зарцуулах ёстой.

    2 0 Хариу бичих
  13. доор бүрнээ хичээхэд болно шүү дээ эрүүл мэндийн салбар олон зүйлийг анхааруулж хэлээд бна бусад байгуулага туслаад өөрийн шугмаар анхааруулга хийж өгөөч гээд бгаа биздээ

    1 0 Хариу бичих
  14. Худлаа онолдоод яахав унэхээр тууштай арга хэмжээ авья гэж бодож байвал хорио уртсага гадуур хог ухаад байгаа тэнэмэл хумуусээ болиул банкныхан еерсдее ч маскгуй уйлчилуулж байгаа хумуус нь ч маскгуй бна

    0 0 Хариу бичих
  15. dor burdee hicheegtun ariun tseveriig chanadlan sahigtun

    0 0 Хариу бичих
  16. СӨХ ариутгал хийхгүй байна, өөрсдөө хаалга үүдээ угааж байна

    0 0 Хариу бичих
    • Хүн бүрийн л хүч чармайлт хэрэгтэй. СӨХ тэйгөа хамтарч бай

      0 0
  17. Зөв шүү биднээс шалтгаална

    1 0 Хариу бичих
  18. СӨХ-орон сууцны цэвэрлэгээ ариутгал маш муу хийж байна.Яах вэ?Хаана хандах бэ? Хогоо ачихгүй байна!!

    0 0 Хариу бичих
    • Oorsdoo tseverhen b.h heregtei sh dee soh muu b.na l geh um

      0 0
  19. Ene hugshin humuusiig yahu tsagaan saraa hiine geed ul boovoo hairaad buuzaa hiij bga ailuud ikh bn ene malnuudiig yahu

    1 0 Хариу бичих
    • уг нь хамба л боовоо хайрч тосонд чанаж хэрэглэ гэж хэлэх ёстой юм байгааншд. хэлдэг цаг нь ч таарчлаа

      0 0
    • Очихгүй байхад болно оо

      0 0
  20. Huuhdiin porm hiideg uildberuud 2 ooc 3 odor mask oehod bolno shdee yimaa zarah geed ulailaad baidag bizdee

    1 0 Хариу бичих
  21. Нэгдэж болохгүй гээ биз дээ

    0 0 Хариу бичих