Мэргэжлийн хяналтын байгууллагаас нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлдэг аж ахуй нэгжүүдэд амны хаалт зүүсэн иргэдэд үйлчлэх шаардлага тавих тухай албан тоот хүргүүлжээ.
Энэ дагуу нийтийн тээврийн хэрэгслээр зорчиж буй иргэдийг амны хаалт зүүхийг шаардаж байгаа юм. Шалтгаан нь нийтийн тээврээр халдварт өвчин тархах өндөр эрсдэлтэй гэж үзэж буй. Тиймээс амны хаалт зүүгээгүй иргэнд үйлчлэхгүй болохыг сануулж байгаа юм. Нийтийн тээврээр амны хаалт зүүгээгүй зорчихдоо ханиалгаж найтаалгавал бусдад халдвар тараах өндөр эрсдэлтэй гэдгийг эмч мэргэжилтнүүд мөн анхааруулжээ.