БНХАУ-д гарсан коронавирусийн халдвараас сэргийлэх зорилгоор Монгол Улсад олон нийтийг хамарсан үйл ажиллагаа зохион байгуулахыг хориглосон. Энэ дагуу Сар шинийг ч өргөн хүрээнд тэмдэглэхгүй байх уриалгыг гаргаад байгаа. Түүнчлэн Сар шинийг угтсан үзэсгэлэн худалдаануудыг цуцалсан. Тодруулбал, 30 байршил дах үзэсгэлэн худалдааг цуцалсан байна.

Үүнээс гадна Сар шинийг угтан хурал цуглаан зохион байгуулахгүй байх мэдэгдлийг сүм хийдийн удирдлагуудад хүргүүлжээ.