НӨАТ-ын азтан өнөөдөр тодорно

НӨАТ-ын урамшууллын энэ сарын сугалааны тохирлын нэвтрүүлэг өнөөдөр “Боловсрол” телевизээр гарна. Энэ үеэр иргэдийн нэгдүгээр сарын 1-31 хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн цахим төлбөрийн баримтаар азтанг тодруулах юм. Супер шагнал 30 сая төгрөг байх аж.

Дашрамд дурдахад, өнгөрсөн оны НӨАТ-ын урамшууллаас 912 мянган иргэн 148 тэрбум төгрөг буцаан авчээ. Энэ оноос эхлэн урамшууллыг улирал бүр олгохоор болсон. Үүний дагуу 2020 оны эхний улирлын урамшууллыг дөрөвдүгээр сард иргэдийн дансанд шилжүүлэх юм.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. танай хамт олонд амжилт хүсье.

    0 0 Хариу бичих