Хууль бусаар мод бэлтгэсэн 7 гэмт хэргийг илрүүлжээ

Булган аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгаас улсын хэмжээнд зохион байгуулагдаж байгаа “Сар шинэ 2020” нэгдсэн арга хэмжээний хүрээнд, мөн “Мод тээвэрлэхийг журамлах тухай” Булган аймгийн Засаг даргын 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн А/04 дугаартай захирамжийн биелэлтийг хангаж гудамж, замд хяналт шалгалтыг эрчимжүүлэн ажиллаж байна.

Хяналт шалгалтаар хууль бусаар мод бэлтгэсэн 7 гэмт хэрэг илрүүлэн тээврийн хэрэгслүүдийг түр саатуулан, шалгалтын ажиллагааг явуулж байна.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)